Өнөөдөр орон даяар тоон технологид шилжинэ

Монгол улсын Засгийн газар 2010 онд “Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоолыг гаргасан.


Энэхүү тоон технологид шилжүүлэх ажлын нээлт өнөөдөр болно. Ингэснээр телевизийн өргөн нэвтрүүлэг тоон технологид шилжинэ. Засгийн газрын тогтоолын дагуу тоон телевизийн дахин дамжуулах станцыг орон нутагт суурилуулах төсөл хэрэгжиж эхэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар энэ станцыг 300 гаруй суманд бүрэн суурилуулжээ. Тоон технологид шилжих нээлтийн ажиллагаа өнөөдөр Чингисийн талбайд болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ