"Их долоо" банкны шинэчлэлийн асуудлаар уулзана


"Их долоо"-гийн сангийн сайд нар банкны шинэчлэлийн асуудлаар хоёр өдөр хуралдана. Хуралдаан Лондон хотноо болох бөгөөд улсынхаа төсөв, санхүүг атгаж буй сайд нар чуулж байгаагаараа онцлогтой. Энэ хуралдаанаас өмнө өнгөрөгч гуравдугаар сард Киприйн банкны асуудлаар чуулан хуралдаж байсан.
"Их долоо"-гийн чуулга уулзалт ерөнхийдөө цөөхөн болдог. Харин сүүлийн үед харьцангуй олон уулзаж байгаа. Үүнийг эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотой гэх нь бий. Түүнчлэн их 20-ийн уулзалт болон Олон улсын валютын сан ч мөн энэ онд багтаагаад хуралдаж амжсан. Их Британийн албаны хүн хэлэхдээ “ Энэ хуралдаанаар банкны салбарын олон асуудлыг хэлэлцэж, шаардалагатай зүйлсээ хийж, авах арга хэмжээгээ тодорхойлж чадна хэмээн найдаж байна” гэв. "Их долоо"-д АНУ, Герман, Япон, Их Британи, Итали, Франц, Канад ордог билээ.
Эдгээр орон дэлхийн зах зээлийн 66 орчим хувийг буюу 223 триллион ам.доллар бүрдүүлж байгаа хүчирхэг улсууд билээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ