”Zaya’sh” студийн Даваахай бурхан болжээ

Монголын кино урлаг болон хөгжмийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж, олон бүтээл хийсэн"Zaya'sh" студийн захирал Даваадорж өвчний улмаас бурхан болжээ. Түүнийг хүмүүс Даваахай нэрээр нь илүүтэй мэддэг.

Рок попын олон уран бүтээлчдийн дууны клипийг бүтээсэн тэрбээр “Помогите нам ” киноны нэг хоёрдугаар ангийг найруулсан. “Үхэж үл болно, Чингис хаан”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Уулын төмөр”, “Чиний эзгүйд” гээд нийтдээ 17, 18 кинонд оролцож, заримыг нь гардан хийсэн авьяаслаг уран бүтээлч байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ