Ерөнхийлөгчийн хүү хөлтэй хурим хийнэ
Монгол Улсын ЕрөнхийлөгчЦ.Элбэгдоржийнхудахгүй шинэ бэртэй болох нь ээ. Өнгөрсөн жил Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн хоёр дахь хүү Э.Эрдэнэ нь багын найз Ч.Ариунжаргал гэх бүсгүйтэй сүй тавиад байсан бол тун удахгүй хуримаа хийх гэж байна.
Сүйт бүсгүй Ч.Ариунжаргал нь“Суурь” компанийн захиралн.Чинболдын охин аж. Харин н.Чинболд, Ц.Элбэгдорж хоёрын хувьд эртний сайн найзууд гэнэ. Тэдний хоёр айл20 гаруй жилийн тэртээ айл хөрш болон амьдарч байжээ. Түүнчлэн сайн найзуудын хүүхдүүд болох Э.Эрдэнэ, Ч.Ариунжаргал нар ухаан орсон цагаасаа л нөхөрлөж эхэлсэн бөгөөд нэг цэцэрлэгт явж, бүр АНУ-д ч хамтдаа суралцсан байдаг.
Гэхдээ тэдний албан ёсны үерхэлдөрвөн жилийн өмнөөс эхэлжээ. Тэднийхайр сэтгэлийн холбоог аль аль тал нь дэмжиж байгаа бөгөөд хурим найрыг нь хийхээр бэлтгэл ажилдаа орсон гэнэ.
Э.Эрдэнийн хувьд “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгсөөд, докторын зэрэг хамгаалсан. Цэргийн эмнэлгийн лабораторид судалгаа шинжилгээ хийж байгаад өнгөрсөн жил Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцож монголчуудад танигдсан билээ.








Н.ДАРИЙ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ