Бибер, Блум хоёрын зодоонд одод хүртэл баясав

Холливудын алдарт жүжигчин Орландо Блум ба дуучин Жастин Бибер хоёрын зодооны үеэр дэлхийн алдартай одод тэнд байсан төдийгүй илт нэг талыг нь барьсан ажээ.

Энэхүү зодооныг гар утасны камераараа бичиж авсан Испаний сэтгүүлч Анастасия Сколкова ярилцлага өгчээ. Тэрбээр “Тэр хоёрыг зодолдох үед зоогийн газарт өөр алдартнууд ч байсан. Леонардо Ди Каприо, Линдси Лохан, P Diddy нар энэ зодооны гэрч болсон” гэж ярилаа.

Түүний өгүүлж буйгаар 20 настай Жастин Бибер орж ирмэгцээ шууд л 37-той Орландо Блумд хандан "За, амьдрал ямаршуу байна, ө....н?” гэж хэлжээ. Орландо ихэд эгдүүцэн шууд диван дээр үсрэн гараад Жастиныг цохих гэж оролдов.

“Тэр ямар ч гэсэн 2 удаа Жастиныг цохиод авахад зааланд байсан хүмүүс бүгд алга ташсан. Линдси Лохан бүр инээд алдсан шүү. Итгэмээргүй байлаа, Леонардо Ди Каприогийн ширээний ард сууж байсан хүмүүс бүгд аймаар чанга алгаа ташсан” гэж Анастасия Сколкова ярилаа.

Алдартай хоёр зодоончийг тал тал тийш нь холдуулсны дараа ч тэд бие бие рүүгээ дайрах гэж оролдсоор байжээ. Ингээд хамгаалалтын албаныхан Жастинг зодоон эхлүүлсэн гэж гарахыг хүссэн байна. “Тэгээд хамгаалагчид Жастины гарыг нурууны ард нь мушгин зоогийн газраас гаргасан” гэж сэтгүүлч батлав.

www.mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ