Карло Анчелотти: Ван Гаал эхний улиралдаа “Манчестер Юнайтед”-тай цом өргөхөд хэцүү байх болно

“Реал Мадрид”-ын дасгалжуулагч Карло Анчелотти “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Луи Ван Гаал багтаа дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй талаар хэлжээ. Тэрбээр “Премьер лигийн өрсөлдөөн хэцүү байдаг учраас Ван Гаалд эхний улиралдаа түрүүлэхэд амаргүй байх болов уу.
Ван Гаал бол маш сайн, туршлагатай дасгалжуулагч. Түүнд гайхалтай туршлага байгаа. Юнайтедад тэр ажлаа маш сайн хийх болно. Суралцах зүйлгүй дасгалжуулагч бол Ван Гаал шүү дээ.
Одоо клуб өөрчлөгдөж эхэлж байна. Маш олон сайн тоглогчдыг авлаа. Гэхдээ Премьер лигт түрүүлэхийг хүсч байгаа олон баг бий шүү дээ. Тийм болохоор цом өргөх тийм ч амар байхгүй болов уу” хэмээн ярьжээ. Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ