Хятадад тив алгасан нисэх шинэ баллистик пуужин боловсруулж байна

Хятадын мэргэжилтнүүд толгойн хэсэг нь салдаг шинэ тив алгасан нисэх баллистик “Дунфэн-41” (DF-41) пуужин дээр ажиллаж байна гэж хятадын намын Huanqiu сонинд мэдээллэжээ.

Хэвлэлд мэдээллэснээртив алгасан нисэх баллистик пуужин "Дунфэн-41" (DF-41) нь 15 мянган км-т бай-гаа сөнөөх чадвартай бөгөөд 12 цөмийн толгойтой байлдааны цэнэгийг тээвэрлэдэг юм байна. Уг төслийг БНХАУ бүр 1980 оноос эхлэн боловсруулж байжээ.

Хятад анх удаа 2014 оны нэг сард хэт авианы хурдтай пуужин туршсанаар ийм төрлийн зэвсэгтэй Орос ба Америкийн дараа 3 дахь улс орон болж байгаа юм. Гэхдээ БНХАУ-ын батлан хамгаалах яамны зүгээс үүнийгээ шинжлэх ухааны шинж чанартай туршилт хийсэн гэж мэдээллэсэн юм.

Ц.Пүрэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ