Төгс бэлхүүстэй болмоор байна уу?

Бүсгүй та төгс нарийхан бэлхүүстэй болохоор дасгал хийж эхэлсэн бол бидний зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Гэдэсний хөөлтийг хянаж, бодисын солилцоог хэвийн төвшинд байлгах, улмаар дасгалын тань үр дүнг сайжруулахад туслаххүнсийг танилцуулъя.

1. Буйлс буюу Almond

Амттай бас тал бүрийн шидтэй эдгээр самар нь уураг, төмөр, витамин Е-гээр баялаг. Тэрчлэн хүчирхэг антиоксидантын мөн магнийн эх үүсвэр юм. Тиймээс танд магнийн хэрэгцээгээ нөхөхийн тулд самархүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Үр дүнд нь булчингийн эд сайжирч, цусандахь сахарын хэмжээ тогтвортой болно. Сахарын хэмжээ тогтвортой байснаар танд их идэх хүсэл төрөхөө больж, жин ихээр нэмэх аюулгүй болно гэсэн үг юм.

2. Өндөг

Үүнээс илүү хүчирхэг уургийн эх үүсвэрийг олоход хэцүү. Өндөг нь диет барьдаг хүмүүсийн талархлыг үргэлж хүлээдэг. Өглөөний цайндаа өндөг хэрэглэсэн хүмүүс талх гурилан бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүстэй харьцуулахад өлсөлтийг бага мэдэрдэг. Хэрэв таны цусан дахьхолестерин өндөр биш болөдөрт нэг ширхэг өндөг тогтмолхэрэглээрэй.

3. Шар буурцаг буюу Soy

Шар буурцаг нь антиоксидант, төмөр, уургийн эх үүсвэр бөгөөд эдгээр нь олон талын шидтэй юм. Тэрчлэн та дасгалынхаа үр шимийг хурдхан мэдэрмээр байгаа бол, өдөр бүр 25 грамм буурцагны уураг хэрэглэхийг зөвлөе. Шингэн буурцгийг хоолны оронд хэрэглэж болох юм. Учир нь буурцагны сүүний бэлдмэл уудаг хүмүүс “уламжлалт” тураах бэлдмэл хэрэглэдэг хүмүүсээс хурдан жин хаядаг нь судалгаагаар нотлогджээ.

4. Алим

Гурван сарын турш өдөрт 3 ширхэг алим эсвэл лийр хэрэглэсэн илүүдэл жинтэй хүн мөн адил хугацаанд төстэй диет барьсан боловч жимсний оронд буурцаг хэрэглэж турсан хүнээс илүү жин хаясан нь судалгаагаар батлагджээ. Нэг том алим 5 грамм төмөр агуулдаг. Харин 85 хувийн ус агуулдаг учир өег байдаг байна. Мөн алим нь холестеролыг багасгах, зарим төрлийн хорт хавдрын өвчлөлийг бууруулах гэхчлэн эрүүл мэндэд ихээхэн тустай юм. Тиймээс өдөр тутам нэгээс хоёр алим хэрэглэж байх хэрэгтэй.

5. Улаалзгана, бөөрөлзгөнө...

Зөвхөн улаалзгана, бөөрөлзгөнө ч биш. Бүхий л жимс жимсгэнэ дасгалын үр дүнд сайнаар нөлөөлнө. Дийлэнхи нь төмөр агуулдаг бөгөөд диет барьж буй бүх хүний сайн найз гэхэд болно. Төмөр ихээр агуулсан хүнс хэрэглэснээр бусад хүнстэй харьцуулахад бага калори авдаг. Жимс жимсгэнэ нь антиоксидантаар баялаг. Тэрчлэн таныг хорт хавдраас сэргийлэхээс гаднадасгалын тань үр дүнд ихээр нөлөөлнө.Антиоксидант нь цусны эргэлтийг сайжруулна. Ингэснээр булчингийн ажиллагаа сайжирна. Өдөрт дор хаяж хагас аяга бөөрөлзгөнө, нэрс, гүзээлзгэнэ, хад гэх мэт жимс хэрэглэх нь тустай юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ