Криштиан Роналдо зохиогчийн эрхийн асуудлаар шүүхэд дуудагдаж магадгүй

Дэлхийн алдартай хөлбөмбөгчин Криштиан Роналдо эрчүүдэд зориулсан дотоож гаргаж,“CR7” гэж нэрлээд байгаа. Гэтэл Криштиан энэхүү “CR7” брэндтэй холбоотойгоор шүүхэд очиж магадгүй болоод байна. Учир нь АНУ-ын фитнесийн дасгалжуулагч Кристофер Ренци мөн “CR7” гэсэн дотоожийг2009 оноос Америкт үйлдвэрлэж байгаа төдийгүй зохиогчийн эрхээ авсан аж.
Ингэснээр Криштиан Роналдо өөрийн бүтээгдэхүүнээ АНУ-д зарж чадахгүй байгаа гэнэ. Тэр ч бүүхэл нэрт хөлбөмбөгч бусдын брэндийг хууль бусаар ашигласан хэргээр шүүхэд ч очиж магадгүй болжээ.Харин КриштианагийнтөлөөлөгчидРенцид хандаж зохиогчийн эрхээ зарахыг нэг бус удаа хүссэн чамерик эр зөвшөөрөхгүй өдий хүрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ