Г.Сарангэрэл: “Анхнаасаа цагдаагийн хурандаа нарын хүслийг гүйцээгээд гурван сарын ялаа авдаг байж”

Хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр 13.00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд хаалттай эхэлсэн.Улмаар орой 19.00 цагийн үед шийдвэрээ гаргасан юм. Тэднийг эрүүгийн хуулийн 192.1, 192.2, 115.1 гэсэн зүйл ангиар буруутган шүүсэн билээ.

Шүүхээс Г.Сарангэрэл нарыг хар тамхи хэрэглэсэн хадгалсан хэрэгт буруутгаж, Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял, Гэрэлд 1.8 жил, Энэрэлд 1.2 жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзах, Отгончимэгт 1.1 жилийн хорих ял оноосон ч насанд хүрээгүй учир ялыг нэг жилээр хойшлуулав. Харин тэдэнд хар тамхи борлуулсан Халиунд долоон жилийн хорих ял оноож, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэрийн талаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяраас цөөн асуултад хариулт авлаа. Шүүхээс Г.Сарангэрэл нарыг хар тамхи хэрэглэсэн хадгалсан хэрэгт буруутгаж, Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял, Гэрэлд 1.8 жил, Энэрэлд 1.2 жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзах, Отгончимэгт 1.1 жилийн хорих ял оноосон ч насанд хүрээгүй учир ялыг нэг жилээр хойшлуулав. Харин тэдэнд хар тамхи борлуулсан Халиунд долоон жилийн хорих ял оноож, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Харин шүүхийн шийдвэрийн талаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч “Яг миний таамаглаж байснаар боллоо. Угаасаа энэ ашиг сонирхлын зөрчилтэй хэрэг. Тиймээс миний үйлчлүүлэгчид 1.6 сар хүртэлх хорих ял өгчих бололцоотой гэж хардаад, шүүх бүрэлдэхүүнээс татгалзаад байсан. Хоёр ч удаа татгалзсан. Гэвч сүүлдээ ингээд нэмэргүй гэдгийг нь мэдээд шүүх хуралд оролцлоо. Шүүх бүрэлдэхүүн хардах үндэслэл байхгүй гэх хариулт өгч байсан л даа. Гэвч хардсан ёсоор л боллоо. Сарангэрэл “Анхнаасаа цагдаагийн хурандаа нарын хүслийг биелүүлээд Х.Тэмүүжин сайдтай унтсан гэдэг ярилцлагаа өгснөөрөө л байдаг байж. Тэгээд тэдний амлаж байсан гурван сарын ялыг нь авдаг байж” гээд маш их харамсаж байгаа. Уйлаад л байна” гэжээ. Ямартай ч шүүхээс тэднийг яллаж, гэм буруутай хэмээн үзлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ