Луйварчин хүүхэн цүнхнээсээ болж баригдав

Канадын Брандон хотод хоолны мөнгөө төлөлгүй зугтаасан нэгэн эмэгтэй саатуулагджээ. Нэгэн уушийн газар чамгүй их зүйл идэж, уучихаад тэр эмэгтэй мөнгөө төлөлгүй гарч оджээ. Гэвч хэргийн газар дээр өөрийн гар цүнхийг мартаж орхисон тул хожим нь буцаж ирэхээс өөр аргагүй болсон байна. Рэд-Дир хотын оршин суугч Кайла Энн Макмиллан тэр уушийн газарт хоёр найз бүсгүйтэйгээ цагийг тун ч зугаатай өнгөрүүлжээ. Тэд нэлээн олон тахианы далавч, чипс, шар айраг болон архи, дарс захиалжээ. Тэдний захиалгын нийт үнийн дүн 160 доллар болсон гэнэ.
Төлбөрөө хийхийн оронд эмэгтэйчүүд зүгээр л уушийн газраас сэмээрхэн гарч явжээ. Гэвч хэсэг хугацааны дараа Макмиллан суудал дээрээ өөрийн эм бэлмдэл бүхий гар цүнхийг орхисон тул эргэж ирсэн байна. Түүнийг эргэж ирэнгүүт нь хамгаалагчид саатуулаад цагдаа нарыг дуудсан аж. Гэтэл тэр эмэгтэй овжин загнаад ердөө л бэлэн мөнгө олгох машинаас мөнгө гаргаж авахаар гараад ирсэн хэмээн гүрийжээ. Харин гэрчүүд түүнийг худал ярьж байгааг батлав. Макмиллан баривчлагдсан байна. Шүүх дээр тэрбээр залилан хийснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд 325 доллараар торгуулах шийтгэл хүлээсэн гэнэ. Мөн тэрбээр төлөхгүй зугтах гэж байсан баарны төлбөрөө бүрэн барагдуулах болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ