Эмнэлэгт баар ажиллуулна

Францын нэгэн эмнэлэг үхлийн ирмэг дээр очоод байгаа өөрийн өвчтөнүүдэд зориулж дарсаар үйлчилдэг уушийн газар нээхээр болжээ. Ийм аргаар тэндхийн ажилтнууд хөөрхий өвчтөнүүдийн амьдралын сүүлчийн өдрүүдийг баяр баясал дүүрэн болгоно гэж найдаж байгаа аж.
Клермон-Ферран хотын эмнэлгийн үйлчлүүлэгчид эмч нарын хяналтан дор дарсны амталгаа хийх боломжтой юм. Тэд хань татаж өөрсдийн найз нөхөд, гэр бүлийнхнийг тэндээ урих боломжтой.
Өвчтөнүүд эмнэлгийн энэ санаачлагыг өндрөөр үнэлсэн байна. Эмнэлгийн ажилтнууд уушийн газрын үйлчлүүлэгчидтэй хэрхэн харьцах сургалтад хамрагдах гэнэ.
Уг уушийн газар ирэх есдүгээр сард нээгдэх төлөвтэй байна. Тэнд Францын дарс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн болон виски, оргилуун дарс тавигдах юм. Дарсаар үйлчилдэг уушийн газар нээх санааг доктор Виржини Гастелла гаргажээ. Өвчтөнүүд ч гэсэн өөрийн амьдралын сүүлчийн өдрүүдийг гоё сайхан өнгөрүүлэх бүрэн эрхтэй гэж тэрбээр онцлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ