Тони Паркер “Сан-Антонио”-той гэрээгээ сунгав

Сагсан бөмбөгийн “Сан-Антонио Спөрс” баг Тони Паркертай шинэ урт хугацаатай гэрээ байгуулсан гэдгээ зарлав. 32 настай холбон тоглогчтой тэд гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаанд тамирчин залуу 45 сая доллар авах юм.
Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд тоглосон 13 улирлаа Паркер зөвхөн энэ багт хүчин зүтгэсэн билээ. Тэд түүнийг 2001 оны драфтын 28-аар сонгон авчээ. Франц тоглогч өнгөрсөн улиралд нэг тоглолтод дунджаар 16.7 оноо авч, 5.7 амжилттай дамжуулалт өгч, 2.3 удаа бөмбөг таслаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ