Дүүрэг бүрт бүх нийтээрээ мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар жил бүрийн тав,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ.2010 оноос хойш дөрөв дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү өдрийн хүрээнд маргааш УИХ, Засгийн Газрын гишүүд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм. Мөн энэ үеэр сайн дураараа мод тарих иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин нийслэлийн төвийн зургаан дүүргийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд мод тариулж, дүүрэг бүрт мод суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.Түүнчлэн мод тарих мэргэжлийн зөвлөгөө өгөх сайн дурын идвэхитэн “ногоон элч”-үүд дүүрэг бүрт ажиллаж мод тарих, ургуулах тухай мэргэжлийн зөвлөгөө өгөх юм байна. Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас мэдээлснээр нийслэлийн харъяа 47 агентлагийн мод тарих үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж зарим байгууллага СХД-ийн Өлзийт хороолол орчим, Нолгоон хэрэм төслийн зурваст хэсэгт мод тарих, гэр хороололд амьдардаг ажилтны хашаанд мод тарих зэргээр оролцоно гэдгээ мэдэгджээ гэж Нийслэлийн хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ