Нийслэлд золгүй байдлаар долоон хүн амиа алджээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн бямба гарагт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1551 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй 37 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 26 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.
Нийслэлд золгүй байдлаар нас барсан нэг хүн, хүчиндэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 12, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг гурав, танхайрах гэмт хэрэг долоо, зам тээврийн хэрэг 10, осол 16 гарч 11 хүн гэмтсэн ажээ.
Харин өчигдөр гэмт хэрэг, зөрчлийн 1417 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 34 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Нийслэлд золгүй байдлаар нас барсан зургаан хүн, дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг найм, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг хоёр, танхайрах гэмт хэрэг тав, зам тээврийн хэрэг 10, осол 17 гарч 12 хүн гэмтжээ.
Ийнхүү амралтын өдрүүдэд нийт долоон хүн золгүй байдлаар амиа алдсан тул иргэдийг амралт, зугаалгаараа гол усанд орохдоо анхаарал болгоомжтой байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.
Д.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ