“Адуучин-2014” тэмцээн энэ сарын 23-нд болно

Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг “Адуучин-2014” тэмцээн ирэх сарын 23-нд Хүй долоон хутагт болох аж.
Тус тэмцээн нь адуучин эрийн эр зориг авхаалж самбаагсорьж, уурга, ташуур шүүрэх, морьтой буюу явган уургалах, бугуйлдах, эмнэг хангал булгиулах зэрэг дөрвөн төрлөөр өрсөлдөх гэнэ.
Энэ удаагийн тэмцээнд 21 аймгийн сумдаас шалгарсан 21 адуучин оролцох юм байна.
Монгол нүүдэлчдийн түүх соёл, ёс заншил, Монгол адууны уламжлалт соёлыг тээн хадгалж, үндэснийхээ түүх соёлыг бодитоор нотлон харуулахад энэхүү тэмцээн нь ач холбогдолтой гэж үзэн жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ