Ерөнхий сайдын охин А.Саранзаяагийн хэргийг прокурорт шилжүүллээ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг “Цэвэр агаар сан”-гийн хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар хэргийг нь тусгаарлан АТГ-т шалгаж байсан ч прокурорын байгууллагад хянуулахаар шилжүүлжээ.
Мөрдөн байцаалтын явцад А.Саранзаяа Цэвэр агаар сангийн бусадтай байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаврыг үндэслэж, зохих журмын дагуу хяналт шалгалт тавилгүйгээр урьдчилсан байдлаар нийт 2.2 тэрбум төгрөгийн гүйлгээг хийхийг зөвшөөрсөн нь тогтоогдсон гэж АТГ-аас мэдээлсэн.
Мөн Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн хэрэгт ч холбогдоод байгаа юм. Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр, урьдчилсан байдлаар 3.6 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан гэж гарсан юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ