Ерөнхий сайд 3 шөнө, 4 өдөр амарна

Солонгос улсын Ерөнхий сайд Жонг Хунг Мин энэ зуныхаа 3 шөнө, 4 өдрийн амралтаа ирэх 07-ны өдрөөс эхлэн авах болжээ. Тэрээр ирэх 11-ний өдөр ажилдаа орох ба дээрх 4 өдрийн амралтын 2 өдөр нь бямба, ням гариг байхаар зохицуулан амралтаа авсан байна.

Ерөнхий сайд Жонг амралтын 4 өдрөөрөө Чүнгнам болон Чонбук аймгуудааар зочилж, аймгийн удирдагч нартай уулзах, Дэчон хотын далайн эрэг дээр очин амрагчдын аюулгүй байдлыг шалган аврах ангийн ажилтнуудтай уулзах ба Ромын пап Франческогийн айлчлан очих Солонгосын Католик шашинтнуудын төв сүмд очих ажээ.

Тэрээр амралтын 4 өдрийнхөө үлдсэн 2 өдөр нь гэртээ ном уншиж өнгөрөөнө хэмээн төлөвлөсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ