Моника Левински “Vanity Fair” сэтгүүлийн ажилтан болжээ

АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтоны нууц амраг асан Моника Левински “Vanity Fair” сэтгүүлийн ажилтан болжээ гэж америкийн “Politico” сонинд бичсэн байна.
“Түүнд нарийн тогтоосон ажлын хуваарь болон сэдвийн талаар ямар нэгэн хүрээ хязгаар байхгүй, гэхдээ тэр тэр өөрийн редакторын хамт шинэ материалын тулгамдсан сэдвүүдийг эрж хайх болно” гэж “Vanity Fair” сэтгүүлийн төлөөлөгч хэлжээ.
Левинскийг Цагаан ордонд дадлага хийж байсан 1996 онд Клинтон тэр хоёрын явдал эхэлсэн юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд энэ явдлын тухай мэдээлсэн нь АНУ-д олон нийт, улс төрийн томхон дуулиант хэрэг мандуулж, үүнээс болоод ерөнхийлөгч золтой огцорчихоогүй билээ.
Өмнө нь Левински “Vanity Fair” сэтгүүлд зориулж бичсэн өгүүлэлдээ сүүлийн 10 жилийг хэрхэн өнгөрүүлсэн тухай, түүний дотор өөрийн татгалзсан 10 сая долларын ашигтай саналуудын тухай дурдсан байна. Нийгмийн сэтгэл судлалын магистр болсныхоо дараа тэр янз бүрийн компанид ярилцлагад орж байгаагүй ч, өнгөрсөн үеийн дуулиант явдлаас болоод ажилд орж чадахгүй байснаа тэр тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ