М.Нарантуяа: Нөхөр болох УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн дүүд зодуулсан

Хар тамхины хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаярын бусадтай маргалдаж буй бичлэг цахим хуудаснаа багагүй шуугиан тарьсан. Уг бичлэгт өмгөөлөгч Батбаяртай маргалдаж буй иргэн нь УИХ-ын гишүүн Гончигдоржийн төрсөн ахынх нь хүүхэд “Моннис” группийн хуулийн зөвлөх өмгөөлөгч В.Гомбодорж байжээ.

Сайтуудаар тарсан бичлэгт өмгөөлөгч Батбаярын авир илүү анхаарал татаж байсан боловч Гомбодоржийг эхнэр Нарантуяа нь өөрсдийнх биед халдсан гэх мэдээллийг өгөөд байгаа юм. Харин бидэнд олдсон мэдээллээр, Гомбодорж нь эхнэр Нарантуяа болон түүний өмгөөлөгч Батбаяр нарт зодуулсан учир цагдаагийн байгууллагад хандсан байж магадгүй мэдээлэл байна.

Гомбодорж Нарантуяа нар нь гэр бүлээ цуцлуулахаар Иргэний шүүхэд хандаад байгаа юм байна. Тиймээс Нарантуяа нь өмгөөлөгчөөрөө Г.Батбаярыг сонгон ажиллуулжээ. Мөн гэр бүлээ цуцлуулахдаа нөхөр Гомбодоржоосоо хоёр өрөө байраа авч үлдэх гэсэн боловч нөхөр Гомбодорж нь өгөхгүй байгаа. Улмаар хуульч мэргэжлээ ашиглаж шүүхээр хууль бус шийдвэр гаргуулан уг байрыг нь булаан авах гэж байсан гэх мэдээллийг эхнэр Нарантуяа нь өгөөд байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан байрыг нь хураан авах гээд ирэхэд нь эсэргүүцэж хоорондоо муудалцсан гэж Нарантуяа ярьж байна. Гэхдээ бичлэгт гарсанчлан өмгөөлөгч Г.Батбаяр нөхөр Гомбодоржийг нь хараан зүхсэн асуудал байхгүй, харин ч зодуулсан. Тэр бичлэг бол эвлүүлсэн бичлэг гэж Нарантуяа мэдээлсэн юм. Харин бидэнд олдсон мэдээллээр Нарантуяа өмгөөлөгч Батбаяр нар зодуулаагүй гэж байна.

Нарантуяагийн нөхөр Гомбодорж нь тэдэнд зодуулсаны улмаас Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан болотой байна. Улмаар хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байж магадгүй юм байна. Мөн Гомбодорж эхнэртээ хоёр өрөө байраа өгөхгүй шүүхдэлцээд байгаа асуудал байхгүй гэх мэдээллийг эх сурвалж өгөөд байна.

Тэд гэр бүл болохдоо дөрвөн өрөө байр лизингээр авсан. Уг байрныхаа лизинг төлөөгүй учир ШШГА-наас байрыг хураан авах гэж ирсэн. Харин тэр үед эхнэр Нарантуяа нь байраа хураалгахгүй гэж ийнхүү эсэргүүцсэн гэжээ. Гомбодоржийн хувьд эхнэр М.Нарантуяагийнх нь яриад байгаа шиг олон байр байхгүй. Аав ээжээс нь бэлэглэсэн хоёр өрөө байртай. Уг байраа Нарантуяагаас салахдаа Нарантуяад үлдээсэн гэж мэдээлж байна. Харин энэхүү асуудлаар Гомбодоржоос тодруулахыг хүссэн ч мэдээлэл өгөхөөс татгалзаад байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ