Шүдний холбоосны үрэвсэл

Шүдний цооролт, хөхөлгийн үрэвслийн дараагаар үүсэх ба буйлны завсраар цусны судас, гэмтлийн улмаас дамжин үрэвсэж болно. Холбоосны үрэвслийг цочмог, архаг гэж ангилахаас гадна архагыг нягтарсан, уйланхайтсан гэх зэргээр ангилдаг. Цочмог үрэвслийн үед тогтмол өвдөх буюу халуун, хүйтэн юм уух, салхи залгихад үе үе хүчтэй өвдөж болно. Үзэхэд шүд нь цоорхойтсон ба цоорхойтойгүй байж болох ба заримдаа шүд нь хөдөлгөөн орсон, тогшиход янгинан өвдөж буйлнаас нь идээ гарч болно.
Шүдний өвчний шинж илэрвэл мэргэжлийн эмчид очно. Амны хөндийд үрэвслийн шинж илэрвэл сод, фурацилины уусмалаар зохих зааврын дагуу амыг зайлж шаардлагатай бол мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ