Хүүхэдээ сайн унтуулж амраахад юу хэрэгтэй вэ

Ямар ч хүнд нойрхамгийн чухал. Ялангуяа нялх хүүхэд тэр бүр сайн унтаж чаддаггүй. Хүүхэд унтахгүй бол ээж нь мөн ялгаагүй нойргүй болно гэсэн үг. Заримдаа үүний цаанаөвчин, өлөн байдал , хүүхдийн өсөлттэйхолбоотойшалтгаан нуугдаж байдаг. Гэвч хамгийн ихнөлөөлдөг зүйлбол хүүхдийн унтаж буй орчин юм.
Хэрвээ хүүхэд чинь нойр дутуу байдаг бол доорхи асуултыг өөрөөсөө асуугаарай.
1.Өрөө хэтэрхий халуун байна уу? Халууцсан үедээ хүүхэд уурлаж, тавгүйтдэг. Тиймээс өрөөний температурыг бууруулж байх нь зөв. Хучлагыг нь нимгэл.
2.Хүүхэд чинь ядраагүй биз? Нярай хүүхэд унтахын өмнө тайван байх хэрэгтэй. Хүүхдээ унтуулахаас өмнө усанд оруулж, өрөөний гэрлийг багасган, бүүвэйлээрэй.
3.Нярай хүүхдийг хөлд орж эхлэх үед нь унтах цагийг нь өөрчилж байх хэрэгтэй. Эхэн үед өдрийн цагаар унтуулж заншуул.
4.Өрөөнд дуу чимээ их байна уу? Хүүхэдөчүүхэн дуу чимээнд ч сэргэг байдаг тул хүүхдийнунтаж буй өрөөг нам гүн бүдэг гэрэлтэй байлга.
5.Хүүхэд айж цочиж байна уу? Тайвшруулахнамуун хөгжим тавьж, бүдэг гэрэл асаа. Мөн орны толгой дээр нь дуртай тоглоомыг нь байрлуул.
Зарим хүүхэд тэр болгон унтаад байдаггүй ч шөнө сайн амардаг байхад нөгөө нь өдөр нойроо аваад шөнө сэрүүн байх нь элбэг байдаг. Гэлээ ч хүүхэд тайван байж сайн унтаж амрах нь хамгийн чухал.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ