Хүн аалз хулгайчийг барьжээ

Ирландын нийслэл Дублин хотод нэгэн хүн-аалз өөрийнх нь мөнгийг хулгайлахыг оролдсон халаасны хулгайчийг барьжээ.

Баатар эр хэдэн минутын туршид урт гартай эрийг газар дээр чирч гулдран саатуулсны эцэст цагдаа нар хүрэлцэн ирсэн байна. Азгүй хулгайч Графон гудамжинд ажлаа хийж байсан гудамжны жүжигчний мөнгийг хулгайлахыг оролджээ.

Хүн-аалзны дүрд хувирсан жүжигчин түүнийг хашраахаар шийдэж, тэд нударга зөрүүлж эхэлсэн байна. Хулгайч хоёр гартаа лаазтай шар айраг барьсан ч гэлээ ялагдал хүлээн хүн-аалз түүнийг буулган авчээ. Цагдаа нар тэднийг саатуулсан бөгөөд хожим нь тавьж явуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ