Хятадын дарга төрийн ордноос Монголын ард түмэнд хандаж үг хэлэхээр болжээ

Эдийн засаг хямарч, Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ 12 хувьд хүргэсэн энэ цаг үед буюу наймдугаар сарын 21-22-нд Хятадын төрийн тэргүүн манай улсад айлчлах тов гарчээ. Энэхүү айлчлалын хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам ажлын хэсэг гаргаж, Хятадтай эдийн засгийн бүхий л салбарт хамтран ажиллах боломжуудыг судалж эхэлсэн байна. Уг айлчлал Монголын хувьд түүхэн ач холбогдолтой байж мэдэхээр байгаа бөгөөд УИХ-ын ээлжит бус чуулганыг Хятадын дарга Си Зиньпинийг ирэх үеэр зарлан хуралдуулахаар болжээ.
Учир нь, Си Зиньпин дарга парламентын танхимын индэр дээрээс Монголын ард түмэнд хандаж үг хэлэхээр болсон нь олны анхаарлыг татаж эхэллээ. Энэхүү айлчлал зүгээр нэг гар, хөлийн үсэг зураад өнгөрөх төдий бус олон янзын бонд гаргаж, өрөнд баригдсан үед болж буйгаараа онцлог юм. Тиймээс бид нар Хятадын даргаас хөнгөлөлттэй үнээр урт хугацааны туршид юань зээлэх асуудал нэгдүгээрт тавигдаж байгаа аж. Мөн зарж чадахгүй байгаа нүүрсээ урагшаа гаргах асуудлыг энэ үеэр хөндөх гэнэ.
Юутай ч Хятадын дарга Си Зиньпин зүгээр ч нэг парламентын танхимд зочилж, хэрэгтэй хэрэггүй дипломат үг хэлэхийг бодоогүй нь лавтай. Ямар ч байсан өвөрмонгол ээжтэй гэх Си Зиньпин монголчуудад юу гэж хэлэх нь сонин байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ