Уйланхай хүүхдэд үйлчилдэггүй зоогийн газар

АНУ-д уйлдаг хүүхдүүдэд “хориотой” зоогийн газар нээгдэв. Ийм хориг өдгөө Калифорни мужийн Монтеррей хотод мөрдөгдөж эхэлсэн байна. Тэндхийн Old Fisherman’s Grotto зоогийн газрынхан чанга хашгирч, уйлдаг хүүхдүүд тийшээгээ нам гүм орчинд амар тайван хооллохоор зорьж очсон үйлчлүүлэгчдийг үргээж орхино гэж үзжээ.
Энэ зоогийн газар танд хүүхдийн тусгай суудал олгохгүйгээс гадна танхимд хүүхдийн тэрэгтэй орж ирэхийг хориглоно. Олон тооны гомдол ирж байгаа ч уг зоогийн газар ямар ч алдагдал хүлээгээгүй бөгөөд харин ч үйл ажиллагаа нь цэцэглэж байгаа аж. Тус хотод тайван байдлыг үнэлэгчдийн тоо давамгайлсан бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ