Япон эрчүүдийн хүсэмжит бүсгүй буюу Азийн Агнесс Дейн

Азийг дэлхий даяаараа сонирхож байгааг хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Энэ зууныг Азийн зуун ч гэдэг. Ямар ч шалтгаангүйгээр Азийн худалдан авагчид загварын ертөнцийн люкс ангиллын бүтээгдэхүүний гол зах зээл болсон.

Азиас Европын загварын томоохон брэндүүдийг байлдан дагуулахаар цувах моделиудын тоо ч гэсэн тасралтгүй өссөөр байна.

Хэрэв Агнесс Дейн Ази байсан бол тэрээр заавал Тао Окамото байх байсан гэж ярьдаг. 24 настай энэ япон бүсгүй хөвгүүдийнх шиг богино үс тайралт хийлгэж, эрэгтэй загварын хувцас өмсдөг.

Тиймээс түүнд стрийт фэйшн гэрэл зурагчид их хайртай байдаг. Тэрээр энэ улиралд Emporio Armani-г толилуулж байгаа бол өнгөрсөн улиралд D&G-г танилцуулсан.

Сүүлийн жилүүдэд зүүн Европын сайхан бүсгүйчүүд хүч түрэн орж ирж Наталья Водянова, Петра Немкова гээд л славян төрхтэй бүсгүйчүүд бразил, аргентины сайхан хүүхнүүдтэй өрсөлдөж байсан.

Тэгвэл бидний цаг ч бас ирдэг бололтой. Японы загвар өмсөгч Тао Окамото баруунд ид моодонд орж байна.

Одоо 29 настай тэрбээр өнөөдрийн байдлаар манай гаригийн хамгийн өндөр амжилтаар дүүрэн загвар өмсөгчдийн дунд багтаж байна.

Загварын томоохон брэндүүдийг ээлж дараалан буулган авч алдар хүндтэй сэтгүүлүүдийн хавтсыг сүүлийн хэдэн жилийн турш тасралтгүй чимсээр байна.

Тао Окамото энгийн амьдрал дээр хар пиджак, эрэгтэй цамц бариу өмд өмсөх дуртай. Мөн өөрийнхөөрөө байхыг эрхэмлэж, өөрт эвгүй хувцас хэрэглэлээс татгалздаг байна.

Европ болон латин америк эсвэл өнгөт арьстаны гоо үзэсгэлэн илүү “тачаангуй” нээлттэй байдаг бол Ази бүсгүйчүүд зөөлөн, нууцлаг гоо үзэсгэлэнтэй байдаг. 1985 онд Японы Чиба мужид төрсөн Тао 14 настайгаасаа загварын карьерээ эхлүүлсэн.

Түүнээс хойш Chanel, Dolce Gabbana, Louis Vuitton, Ralph Lauren, Yves Saint Laurent брэндүүдийн нүүр царай болж, Vogue сэтгүүлийн хавтсанд залрах болсноор Холливудын найруулагчид хүртэл түүнийг сонирхох болжээ.

Төдөлгүй Тао Холливудад хөл тавьж алдарт "X Men" цувралын The Wolverine кинонд Хью Жекмэнтэй хамт өнгөрсөн жил тоглосон юм.

Мөн 2016 онд дэлгэцнээ гарах "Batman vs Supermen" кинонд дүр бүтээж зураг авалтад орж байна.

Түүнийг Японы загварын агентлагуудын холбооноос оны шилдэг загвар өмсөгчөөр тодруулсан бөгөөд асар их өрсөлдөөнтэй Японы загварын ертөнцөд ид моодонд орж байгаа тухай хэвлэлүүд бичсээр байна. Мөн олон ч хэвлэлүүдээс явуулсан санал асуулгаар Тао Окамотог эрчүүдийн хүсэмжит бүсгүйгээр удаа дараа тодруулж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ