Есөн секс боолын нэгээрээ монгол бүсгүйг олзолсон англи саятны гэрэл зургууд

Испанийн цагдаа нар энэ онд Их Британийн саятан Шоха Шожаи гэгчийг баривчилсан. Иран гаралтай Английн иргэн Шоха Шожаи нь өөрийн орд харшид 9 загвар өмсөгч бүсгүйг удаан хугацааны турш хүчээр хорьж дарамтлан, бэлгийн харьцаанд ордог байсан хэмээн сэжиглэгдэн шүүхийн өмнө очоод байгаа тухай манай хэвлэлүүдээр ч мэдээлэл цацагдсан. Түүний секс боолууд хэмээн тодотгосон бүсгүйчүүдийн хоёр нь ч энэ тухай батлаж цагдаад мэдүүлэг өгснөөр саятныг тансаг харшаас нь баривчилсан билээ.

Саятан өөрөө тэдгээр бүсгүйчүүдээ эхнэрүүд хэмээн нэрлэсэн бөгөөд монгол, казахстан, орос, латви, зэрэг орнуудын загвар өмсөгч есөн бүсгүй тэнд нэжгээд олон жилийн турш хамтран амьдарч байсан нь тогтоогджээ. Мөн тэдний дундаас саятны долоон хүүхдийг төрүүлж өгсөн тухай дуулиант хэрэг олон нийтэд ил болсны дараа хэвлэлүүдээр бичсэн аж. Тэд эзнээ Саша гэж дууддаг юм байна.

56 настай Шожа Шожаи иран гаралтай бөгөөд тэдгээр загвар өмсөгчтэй Лондонд танилцжээ. Тэр өөрийгөө нефтийн компанийн эзэн, бас Владимир Путин болон Барак Обамагийн найз гэж танилцуулдаг юм байна.

Сонирхолтой нь, бүсгүйчүүд бүгд Лондоны загварын нэгэн сургуульд сурч байжээ. Одоогоор энэ сургуулийн нэрийг нууцалж байна. Мань саятан загварын ертөнцийн хаалгыг нээж өгнө гэж тэдгээр гэнэн бүсгүйд амласан гэнэ. Дараа нь Шожа тэдгээр бүсгүйг Испанийн Марбель хотын амралтын газар Коста-дель-Сольд оршдог харшдаа лекц сонсохыг урьжээ.

Харин Шожа Шожаи мэдүүлэхдээ “Тэдгээр эмэгтэй бол манай компаний ажилтнууд. Тэд зөвхөн сайн дурын үндсэн дээр надтай сексийн харьцаанд орж, хүссэн үедээ хүүхдээ төрүүлсэн. Би тэднийг тансаг амьдралд умбуулж, хүссэн бүхнийг нь авч өгдөг” гэж мэдэгджээ. Түүнийг 2 хоног цагдаагийн хэсэгт хоригдож байхад гэрээс нь алт мөнгөн гоёл чимэглэл, перс хивс, урлагийн бүтээл гээд хэдэн сая долларын хөрөнгө алга болсон юм байх.

Үүнийг мөрдөж, олж өгнө үү гэж Шожа цагдаад хүсэлт гаргажээ. Хачирхалтай нь, Шохагийн хөршүүд “Дизайнерийн хувцастай гоё хүүхнүүд үнэхээр харшид амьдарч байсан. Гэхдээ тэд дарамтад зовж шаналсан мэт харагдаагүй” гэж цагдаагийнханд ярьжээ.Мөрдөх ажиллагаа үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ