Авилга авсан гэх багш нарын хэргийг мөрдөн байцаалтад буцаав

МУИС-ийн Худалдааны сургуулийн оюутнууд дүнгээ засуулахын тулд сургалтын албаны Б.Жавхлантөгс нарын багш болон мэргэжилтнүүдэд авилга өгч байсан хэргийн шүүх хурал боллоо. Б.Жавхлантөгс нар нь зуучлагч оюутнуудаараа дамжуулан нэг оюутнаас 400-700 мянган төгрөг авч, ойролцоогоор 80 гаруй оюутнаас мөнгө авсан гэх мэдээлэл байсан юм. Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад мөрдөн байцаалт дутуу, нэмж тодруулах зүйл бий хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ