Л.Гансүхийг өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байна гэв

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулж байна. Өнөөдөр түүний өмгөөлөгч Ц.Баасандорж уулзахаар очсон боловч ШШГЕГ-ынхан оруулаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулинд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд өмгөөлөгчөөр хангуулах эрхтэй.

Гэтэл энэ эрхэнд халдлаа хэмээн өмгөөлөгч нь үзэж байна. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад 3.6 тэрбумын хэрэгт холбогдсон нь тогтоогдсон. Энэ талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатын өгч байсан мэдээллийг хүргэж байна.

Хэдийгээр Л.Гансүх өөрийг нь шалгаагүй гэх мэдээллийг өгч байсан ч АТГ-аас албан ёсоор сэжигтнээр тооцон шалгаж эхэлснээ мэдэгдсэн. Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр, урьдчилсан байдлаар 3.6 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан гэж гарсан гэж АТГ-аас мэдээлж байсан юм.

Мөн Л.Гансүхийг нийслэлийн иргэдийг нүүрсээр хангасан асуудалтай холбоотой төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлсэн байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ