Б.Есүгэн охины үхэлд буруутай этгээдүүдэд ял оноолоо

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2012 оны есдүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийнтавдугаар хороо Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн баруун талд “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ны захиалгаар “Төгс Гүрэн” ХХК-ны барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан барилгын долдугаар давхарт цутгалт хийхээр автопомт байрлуулах явцдаа 10-38 УНУ улсын дугаартай 50 метрийн урттайбетон зуурмаг шахуургын хоолойг унагаж замын тусгаарлах хэсэгт явж байсан 12 настай Б.Есүгэний амь нас хохироосон гарсан билээ.
Түүнчлэн Сетунари ХХК-ны Буянт оношлогоо эмнэлгийн гадна фасад, төмөр хашаа, рекламны самбар зэргийг гэмтээж 5.863.675 төгрөгийн хохирол Цахилгаан тээвэр ХХК-ны шугамын даацын шонг тахийлган сүлжээний ган татлагыг таслаж 2.900.000 төгрөгний, Х.Намжилдоржийн эзэмшлийн 27-09 УНН улсын дугаартай Тоёото Пропокс маркийн машиныг гэмтээж 2.705.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэх эрүүгийн 20120111562 дугаартай хэрэгт Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Ж.Наранбаатар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Дүүргийн 2 дугаар прокурорын газраас 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 373 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2014 оны наймдугаар сарын 04-ний өдөр дээрх Г.Гантөмөр нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням, Д.Болд, Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарыг тус тус 1 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Д.Болдыгбарилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.040.000 төгрөгний торгох ялыг тус тус оногдуулсан байна.
Uls.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ