Ц.Оюунгэрэл сайд “Дэрэн” клубын хөлбөмбөгчдийг хүлээн авч уулзлаа

Швед улсын Гётеборгхотноо зохиогдсон“Gothia Cup-2014” олон улсын тэмцээнээсхүрэл медаль хүртсэн “Дэрэн” клубын баг тамирчдыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.Тус клубээсуг нэр хүндтэй тэмцээнд 2 баг оролцсон бөгөөд16 насны өсвөрийн баг тамирчид Б ангилалд тоглон энэхүү амжилтыг үзүүлсэн байна.
Тус багийн дасгалжуулагч Ц.Отгонбаяр “Бид хөл бөмбөгийн спортоор дамжуулан хүүхдүүдээ зөв хүн болгон төлөвшүүлж байгаа маань хамгийн том үр дүн юм. Эдгээр хүүхдүүд маань 6 жилийн турш хамтдаа бэлтгэл хийсээр баг хамт олон болж нэгдэж чадсан.
Бидний нөр их хөдөлмөрийн үр дүн энэ тэмцээнээс тодорч байгаа юм.” хэмээлээ. Харин тамирчин хүүхдүүд маань тууштай бэлгэл хийснээр амжилтад хүрч чаддаг болохоо сайд Ц.Оюунгэрэлд танилцуулан санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ