Хөхний толгойтой холбоотой “хорхой хүргэм” баримтууд
Энэ өдөр хөхний толгойн тухай “сонирхолтой” баримтуудаас хүргэж байгаа бөгөөд таныг гайхашруулах нь лавтай. Хамтдаа сонирхоцгооё.
Хөхний толгойгүй хүн гэж байдаг уу?
Байдаг гэнэ. “Athelia” гэж нэрийддэг генийн маш ховор эмгэгийн улмаас ураг эхийн хэвлийд байхдаа хөхний толгойгүй эсвэл хөхний нэг толгойтой болж хөгжих явдал анагаах ухаанд түгээмэл гардаг байна. Эсрэгээрээ хоёр ба түүнээс олон хөхний толгойтой мэндлэх тохиолдол байх агаад статистик мэдээллээс авч үзвэл 18 эрэгтэй тутмын нэг, 50 эмэгтэй тутмын нэг нь гурван хөхний толгойтой байдаг гэнэ.
Хиймэл хөхний толгой
Хөхний хорт хавдраар өвчилсөн эмэгтэйчүүдэд зориулсан хиймэл хөхний толгой хийх үйлчилгээг дэлхийн цөөнгүй орны анагаах ухааны салбарт нэвтрүүлжээ. Эдгээрийн нэг бол Израйлийн “Pink Perfect” хиймэл хөхний толгой үйлдвэрлэдэг компани юм. Энэхүү компанийг хөхний хорт хавдрын улмаас 2011 онд нэг хөхөө тайруулах мэс ажилбар хийлгэж байсан хатагтай Мишель Колат Арбель үүсгэн байгуулсан бөгөөд хөхний хорт хавдрын улмаас бие сэтгэлээрээ шаналж байгаа сая сая эмэгтэйчүүдэд сэтгэлийн дэм хайрлах зорилготой юм.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хорт хавдрын улмаас хөх, хөхний толгойгоо авахуулсан эмэгтэйчүүд сэтгэлийн гүн хямралд ордог бөгөөд энэ нь улмаар хорт хавдрын эсийг эргээд нөхөн төлжүүлж, эдгэрэлтийг үгүй хийх эрсдэлд хүргэдэг учир хиймэл хөхний толгой хийлгэх нь сэтгэлийг нь бага ч гэсэн тайтгаруулж баяр баясгаланг өгдөг ажээ.
Хөхний толгой “будагч” Хөхний толгойн өнгө ба хэлбэр нь хүн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг. Эмэгтэйчүүдийн олонх нь хөхнийхөө толгойн өнгөнд сэтгэл дундуур явдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг бөгөөд улс орноор нь онцолбол №1 дугаарт Япончуудыг нэрлэж болох юм. Япон эмэгтэйчүүдийн хөхний толгой нь цайвар бор, хүрэн өнгөтэй байх нь түгээмэл бөгөөд эрчүүд нь цайвар ягаан өнгөтэй хөхний толгойг хамгийн ихээр таалдаг гэнэ. Энэ ч утгаараа хөхний толгой “будагч”-ийг олноор хэрэглэх болж хөхнийхөө толгойг хүссэн өнгөндөө хувиргах болжээ.
Хөхний толгой будагч үйлдвэрлэлээр Япон, АНУ ба Их Британий бүтээгдэхүүнүүд эрэлттэй байдаг байна. Хөхний толгой, хөхний толгойн хүрээнийхээ өнгийг “Medical Tattooing / Permanent Make - Up” косметик ажилбараар өөрчлөх боломжтой ч энэ нь өртөг өндөртэйгээс гадна өвдөлт ихтэй байдаг учир ийнхүү хөхний толгой “будагч” бүтээгдэхүүнүүдийг өргөнөөр хэрэглэх болжээ.
Хөхний толгойн “персинг”
Судалгаагаар хөхний толгойдоо персинг хийлгэсэн хүмүүсийн олонх нь шийдвэр гаргахын тулд 1 - 2 жилийг зарцуулсан байдаг гэнэ. Хөхний толгойнд персинг хийх ажилбарыг эрчүүдэд АНУ-ын Каранкава, эмэгтэйчүүдэд Алжирын Кабиль омгийн хүмүүст хийж эхэлсэн түүхтэй юм байна. “The Piercing Bible: The Definitive Guide to Safe Body Piercing” номын зохиолч Илэйн Анжелийн хэлснээр хөхний толгойндоо персинг хийлгэх гэж байгаа эмэгтэйчүүдийн хамгийн их сонирхдог зүйл нь үрийн зулай үнэрлэсэн тохиолдолд хүүхдээ хөхүүлэхэд ямар нэг хүндрэл гарах эсэх талаар байдаг гэнэ.
Хөхний толгойдоо персинг хийлгэсэн ч гэсэн сүүний гарц хэвийн үргэлжлэх бөгөөд персингтэйгээ хөхүүлэхэд нярай хахах, персингийг нь залгих тохиолдол гардаг тул хүүхдээ хөхүүлэхдээ персингээ авч хэвших нь зүйтэй юм. Персинг хийлгэсэн хүмүүсийн хөхний толгой нь 3 - 6 сарын дотор эдгэрэх бөгөөд энэ нь тухайн хүний арчилгаа, дархлалын тогтолцооноос хамаардаг байна. Эмэгтэйчүүдийн 15% нь хөхний толгой нь чихэгдсэн байрлалтай байдаг ба энэхүү гажигийг засахад персинг чухал нөлөө үзүүлдэг ажээ. Хөхнийхөө толгойг персингээр чимсэн олны танил алдартнуудаас онцолбол Рианна, Кристина Агилера, Руни Мара, Эмбер Роуз, Билл Каулитц нарыг дурьдаж болох юм.
Хөхний толгойгоо таалуулж “дур ханах нь”
Хөхний толгой бол эмэгтэйчүүдийн хувьд хурьцалд өдөөгдөх №2 дахь сэрлийн цэг бөгөөд эмэгтэй хүний хөхний толгой нь эрэгтэйчүүдийнхээс маш эмзэг, мэдрэмтгий байдаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль аль нь зөвхөн хөхнийхөө толгойг таалуулснаар дур ханахуйн таашаалыг авна гэдэг итгэмээргүй, хөгийн уншигдаж байгаа ч АНУ-ын Ратгерсийн Их Сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар 100% боломжтой болохыг тогтоожээ.
“Journal of Sexual Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаа нь эмэгтэй хүнийг хөхний толгойгоо имрэх агшинд л тархи ба бэлэг эрхтэн нь хэрхэн өдөөгдөж тааламжтай мэдрэмж авч буй сэдлийг багагүй хугацаанд ажиглаж туршилтаар нотолсон юм. Ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүс зөвхөн хөхнийхөө толгойг таалуулснаар дур ханах боломжтой юм байна.
Дэлхийн хамгийн “хүчирхэг” хөхний толгой
“The Great Nippulini” нэрээрээ дэлхий дахинаа танигдсан Италийн уран барималч, уран дархан Сэйж Вербок нь дэлхийн хамгийн “хүчирхэг” хөхний толгойтой хүнээр нэрлэгддэг гэнэ. “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номд бүртгэгдсэн тэрээр хөхнийхөө толгойгоор хүнд даацын 988.5 кг машиныг 20 м газар чирсэн амжилттай юм. Энэхүү дэлхий дээд амжилтыг тэрээр 2011 оны 3 сарын 25-ны өдөр Италийн Милан хотноо тогтоожээ.
Хөхний толгойгоо ил гаргах язгууртны “хувцас загвар”
XIV - XVIII зууны язгууртан хатагтай нарын хувцас загварын онцлох хэв маяг нь хөх, ялангуяа хөхнийхөө толгойг ил гаргасан загвартай даашинзаар гоёх явдал байжээ. Хувцас загварын энэхүү чиг хандлагыг Францын Чарльз VII хааны татвар эм Аньес Сорель (1422 - 1450) дэлгэрүүлсэн гэж үздэг байна. Тэрээр төрөлх гоо үзэсгэлэнгээ тодотгосон бариу загвартай даашинзаар гоёх нь түгээмэл байсан бөгөөд нэг эсвэл хоёр хөхөө хоёуланг нь ил гаргахуйц даашинзыг захиалгаар хийлгэдэг байжээ. Түүний дэлгэрүүлсэн хувцас загварын энэхүү хэв маягийг маш олон язгууртан хатагтай нар дуурайх болсон ч хамба лам, сүсэгтэн олны эсэргүүцэлтэй тулгарч байсан гэдэг.
Аньес Сорель өвчнийг улмаас 1450 онд 28 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг ч мөнгөн усанд хордож нас барсан гэдэг. Түүний дэлгэрүүлсэн хувцас загварын энэхүү хэв маягийг язгууртан хатагтай Изабелла Д’Эсте (1474 - 1539) нь Итали, Францын шүүх эрх мэдэлтнүүдийн дунд түгээсэн байдаг. Энэ цаг үеийн язгууртан эзэгтэй нар хөхний толгойнхоо хэлбэрийг гоё сайхнаар нь хадгалж үлдэхийн тулд хөхүүл асрагч нарыг хөлсөлж хүүхдээ хөхүүлүүлж, зарим нь нөхрийнхөө дур хүслийг хангуулдаг байсан гэдэг.
Мансууруулагч “хөхний толгой” Камбож, Бразил, Голланд, Кени, Филиппин, Колумб, Индонез болон Тайланд зэрэг орнуудыг секс туризмын өлгий нутаг гэж нэрийдэх нь бий. Эдгээрээс Тайландад секс туризмтай холбоотой олныг цочирдуулсан цөөнгүй гэмт хэрэг гарсан байдаг гэнэ. Тухайлбал Паттайя эрэг дээр гарсан гэмт хэргийн уршгаар 45 жуулчин нас барсан байх агаад хөхнийхөө толгойг хар тамхи, мансууруулах бодисоор “чимсэн” биеэ үнэлэгч нар нэгдэж энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг байна. Тачаалдаа автсан жуулчид хөхний толгойн дээрх мансууруулагчдыг нь анзааралгүй үнсэж таалснаар маргааш нь юу ч үгүй хоосон сэрэх эсвэл мансууруулах бодисыг нь хэтрүүлсний улмаас нас барсан байх ажээ. Эдүгээ ч энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байдаг ч Тайландын цагдаа нар үгүйсгэсэн хэвээр байгаа юм.
Хөхний толгойн “олон” төрөл
Хүн төрөлхтний 5% нь гурав ба түүнээс олон хөхний толгойтой байдаг. Энэ үзэгдлийг анагаах ухаанд “Polythelia” гэж нэрлэдэг бөгөөд сүүний булчирхай дагасан байрлалтай байдаг. Дундад зууны үед хөхний олон толгойтой төрөх үзэгдлийг “Шулмын хараал”, “Тамын элч” мэтээр үздэг байсан бол өнөө цагт хөхний олон толгойтой гэдгээ хүлээн зөвшөөрсөн цөөнгүй алдартнууд байх ажээ. Тухайлбал Тильда Суинтон, Марк Уолберг, Кэрри Андервуд, “One Direction” хамтлагийн дуучин, жүжигчин Харри Стайлз нарын алдартан нь гурав ба дөрвөн хөхний толгойтой гэдэг. Гурав ба түүнээс олон заяах эдгээр хөхний толгойг мэнгэтэй эндүүрэх явдал олонтаа гардаг байна.
Хаан хүний “хөхний толгойн” бэлгэдэл
Кельт үндэстэн нь Ирланд, Шотланд, Уэльс, Корнуолл, Бриттани болон Мэн арлын газар нутгийг нэгтгэсэн хүчирхэг угсаатан билээ. Кельтийн эзэн хаадын хөхний толгой бол эртний Ирландчуудын хувьд хамгийн эрхэм нандин зүйлийн нэг бөгөөд ариун гэж итгэдэг учир хааны зохион байгуулсан аливаа баяр ёслолын үеэр хүндэтгэл үзүүлж хөхний толгойг нь хөхдөг байжээ. Ирландын “National Museum of Ireland” музейн археологичдийн илрүүлсэн олдвороос үзэхэд Ирландчууд эзэн хааныхаа хөхний толгойг ариун гэж дээдлэхээс гадна дайн тулаанд ялагдах эсвэл хаан ширээнээс буух тохиолдолд эзэн хааныгаа нас барахаас нь өмнө хөхний толгойг нь тайрдаг заншилтай байсан гэдгийг тогтоожээ.
Сонирхуулахад, эрэгтэй ба нярайлаагүй эмэгтэй хүмүүсийн хөх ба хөхний толгойг сайтар өдөөж, үнсэж таалахаас гадна массаж хийж өгөх юм бол тодорхой хугацааны дараа ямар ч хүний хөхний толгойноос сүү ялгарч эхэлдэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ