Украины арми "Град", "Смерч"-ээр галлан, Горловка хотын орон сууцууд шатаж байна

Игорь Безлерийн удирдсан босогчдын отрядаас мэдээлснээр, Донецк мужийн Горловка хот руу ойртож очсон Украины армийнхан “Град”, “Смерч” зэрэг хүчирхэг тийрэлтэт системт зэвсгээр уг хотыг буудаж эхэлжээ.
Тэдний өгүүлснээр, “Смерч” системийн хоёр суман, “Град” системийн нэлээн хэдэн салааАксеновка районы хувийн сектор, мөн Горловка хотын бусад орон сууцны хорооллуудыг галлаж байгаагийн улмаас иргэдийн орон байр шатаж байгаа аж. Тухайн галлаж буй районуудад босогчдын байршил байхгүй хэмээн тэд мэдээлсэн байна.
Дашрамд дурдахад, Горловка хотын зүг Украины туг дарцаг бүхий цэргийн том цуваа хөдөлж, уг бүрэлдэхүүнд олон тооны “Град”, “Смерч” төхөөрөмж байна хэмээн өмнө нь мэдээлж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ