Би булими гэх өвчин туссан юм шиг байна надад туслаач

Би 19н настай эмэгтэй. Хятадад тэтгэлгээр сурдаг. 160 см өндөртэй 55 кг жинтэй. Өөрийгөө маш бүдүүн гэж боддог. Одоогоос жил гарангийн өмнөөс л турахын тулд маш их хичээж ирсэн, гэвч олигтой үр дүнд хүрээгүй. Жим-д явдаг байсан, эрүүл хооллолтоор 6н сар орчим хооллосон. Нэг хэсэг их турна, тэгэнгүүтээ гэнэт дэглэмээ зөрчөөд аймаар ихээр иддэг байсан. Тэгээд ахиад л дэглэмээ барина. Ингэж явсаар сая 4н сард 62 кг хүрсэн. Тэгээд яг 5н сараас эхлэн хоолоо эрс багасгаад 1 сар гаранханы дотор 6 кг турсан байсан. Угаасаа шалгалт шүүлэг ихтэй байсан болохоор тэрэндээ сатаараад нэг их юм хум ч идэх хүсэл төрдөггүй байсан.

Ерөнхийдөө өглөөний хоол идэхгүй өдөр 3, 4н цагийн үед зөндөө хоол идээд л өөр юу ч идэлгүй явдаг байсан. Хааяадаа гэнэт хоолны дуршил аймшигтай нэмэгдэж шууд нэг дор маш олон төрлийн амттан идээд тэрнийгээ бөөлжиж гаргадаг болсон. Эхлээд 7 хоног 1 удаа, дараа нь нэг өдөр алгасаад, дараа нь нэг л мэдэхэд бараг өдөр бүр өөрийгөө хүчээр бөөлжүүлдэг болсон байна.

Өдөр бүр сэрэхдээ за өнөөдөр нэг л удаа хоол иднэ гэж бодоод босдог ч найзууд, одоо монголд гэрийхэн хажууд хоол идэж хоолоор шахангуут иднэ, нэг идэхээрээ гэнэт дуршил аймаар хөдөлж гэдсээ даахгүй болтлоо иддэг.

Сая л гэхэд өдрийн хоолонд нэг аяга будаатай хуурга, хуургаа идэж дуусаад nuttella-тай пичень хольж идсэн, бас 10 орчим ширхэг чавга, нэг аяга сүү, бас бараг тал молоко ганцаараа идчихлээ. Одоо бөөлжиж гаргахаас өөр аргагүй, арай гэж хассан 2 кг минь ахиад нэмэгдчихнэ шүү дээ.

Уржигдар шөнө би Монголд ирснээсээ хойш 3 кг нэмснээ мэдээд өөрийгөө үзэн ядаж бөөн юм болсон. Өрөөндөө ганцаараа уйлаад л, өөрийгөө шийтгэх гэж резинэн бугуйвчаараа гараа гүвдрүү болтол нь ороолгож орхисон. Толинд харахаар би биш болчихсон, өөр нэг аймаар чөтгөр надруу үзэн ядалтын харцаар хараад байх шиг санагдсан. Би яахаа мэдэхгүй байна.

Надад битгий л зөв хооллож, дасгал сургууль хий гэж хэлээрэй гуйя, учир нь би яг наадхыг чинь жил гаран оролдоод чадахгүй цөхрөнгөө бараад сүүлд нь олж нээсэн арга минь бөөлжих болчихоод сууж байна.

Их идсэн хоол болгоны дараа өөрийгөө хэнийг ч үзэн ядаж байгаагүйгээрээ үзэн ядах, гэрийхэндээ мэдэгдэлгүйгээр бөөлжих, өдөр бүр гэдэснийхээ зургийг авах, нууц инстаграм нээх гээд л би үнэхээр гаж амьтан болж дууслаа. Би уг нь харахад тийм балиар царайтай амьтан биш, хүмүүс намайг үргэлж л чи бүдүүн биш чи хөөрхөн гэж хэлдэг ч би хэзээ ч итгэдэггүй, угаасаа тэгж хэлүүлдэггүй эмэгтэй гэж хаана байсан юм бэ???

Би ийм баймааргүй байна. Би англи хэл дээр ер нь л маш их мэдээлэл хайдаг, анх турна гэж бодож эхэлж байхдаа л зөв хооллолт гэж юу байдаг тухай уншаад л янз бүрийн хоол хийгээд л, фитнесс т яваад маш сайхан эхэлсэн ч сүүлдээ түүндээ хэт автаад ирсэн. Идсэн чихэртэй юм болгоны араас үхтлээ харамсаж, өөрийгөө зүхдэг болсон, тэгсэн хирнээ тэгэх тусам хоолны дуршиг ихэсэхийг нь яана.

Ингээд би өөрийгөө нэг л болохгүй байгаагаа мэдээд чаддагаараа нээтээр хайхад bulimia гэх өвчин байдгийг олж мэдлээ. Энэ нь сэтгэцийн өвчин бөгөөд хүндэрсэн тохиолдолд ямар ч залуу хүний зүрхийг муутгаж, бүр үхэлд хүргэдэг өвчин юм байна. Би маш их айж байна, би больё гэж боддог боловч идэхээ зогсоож чаддаггүй, идсэнийхээ дараа өөртөө уур хүрч, бас гэдэс маш их эвгүйрч дотор муухай оргидог учраас бөөлжиж байж л зүгээр болдог. Үгүй бол хэдэн цагаар гэдэс тулаад аймаар байдаг.

Би зүгээр л сайхан биетэй болохыг хүссэн шүү дээ. Ерөнхийдөө бөөлждөг болоод 2 сар гаруй боллоо, шүд шарлаад зүрхээр хатгуулдаг болдог юм байна. Сүүлдээ нүдний судаснууд хагарч нүд цусан улаан ч болдог гэнэ, тэр шатанд хүрэхээс өмнө би энэ өвчнөө больмоор байна. Бараг л архинд донтохтой адил бололтой.

Монголд энэ тал дээр мэргэшсэн эмч байдаг болов уу, би гэрийхэндээ хэлээгүй. Надад туслаач, гайгүй үнэтэй сэтгэл зүйч эсвэл энэ талаар мэдлэгтэй эмчийн утас шөрмөсийг нь тавиад өгөөч, гуйя. Би эгчдээ хэлэх гэж үзсэн, зүгээр л би урьд шөнө бүдүүрсэн байна гэж уйлаад гэхэд хөөрхий эгч минь шууд л миний дүү болохгүй гээд л их санаа нь зовсон байртай хэлэхээр нь би бөөлжснөө хэлэхээ больчихсон. Тэгээд эгч маань надад миний дүү тэр бөөлждөг тэр мэдрэлийн гажигтай юмнууд шиг болохгүй гэж хэлэхэд нь энэ талаар огт хэлж болохгүй юм байна гэдгээ мэдсээн.

Эгч ээж 2 маань харь улсад амьдардаг, миний хүүхэд нас ээж аавын зодоон дунд өнгөрсөн, магадгүй тэр нь намайг ийм болоход бага ч гэсэн нөлөөлсөн болов уу гэж бодох юм.

Эгч ах нар минь надад заавал туслаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ