Гэрлэж байснаа мэдэгдмээргүй байна…


Сайн байцгаана уу? Би 28 настай 8 сартай жирэмсэн. Одоогоос хэдэн жилийн өмнө би 10 жилийн ангийн бандитайгаа хотод оюутан болж ирээд аав ээждээ дотуур байранд байгаа гэж худлаа хэлээд байр хөлслөн хамт амьдарч эхэлсэн. Би маш их хайртай байсан даа. 2009 онд бид 2 гэрлэлтээ батлуулсан бас л аав ээждээ хэлээгүй. Тэгээд удаачгүй бид 2 хүүхэдтэй болсон. Анх мэдээд би бэлэгний хайрцаганд хийгээд өгөхөд л тэрнийг оюутан ангийнхаа охинтой уулздаг хайртай гэж хэлээд наад хүүхдээ авахуул гэж хэлээд надаас хэзээ ч өөрийнхөө хүүхдийг гаргуулахгүй тэр охиноороо л хүүхдээ тээлгүүлнэ гээд намайг хаяж байсан. Аав ээж чинь надад дургүй бас чи анхных шигээ санагдахаа байсан гэж хэлсэн.
Тэгээл би анхны хүүхдээ зулбуулж тэндээс явж жинхэнээсээ дотуур байранд орсон доо. Тэрний дараа надаас уучлалт гуйж зөндөө ирсэн. Би буцаж нийлээгүй ээ. Гэрлэлтээ саяхан уулзаж цуцлуулсан. Харин одоо намайг энэ асуудал их зовоож байна. Миний энэ өмнөх амьдралыг одоогийн найз залуу маань мэдэхгүй. Гэрлэлтээ төрөхөөс маань өмнө батлуулья гээд байх юм. Аав ээжүүд маань ч бас хурдан батлуул гээд. Би ч бас батлуулмаар байна. Гэвч өмнө нь гэрлэж байсан эсэх лавлагаа шаардагддаг болохоор миний өмнө нь батлуулж байсан маань мэдэгдвэл одоогийн амьдрал маань дуусах гээд байна. Гэрлэж байсан маань батлуулахад мэдэгдэх болов уу?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ