Анхны интернэт-сервер бий болжээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1991 оны тавдугаар сарын 17-нд тогтоол гаргаж, ингэснээр наймдугаар сарын 6 -ныг Дэлхийн сүлжээ ашиглагч бүх хүний амьдралд чухал тэмдэглэлт өдөр болгосноор анхны интернэт-сервер үүсчээ.
Европын цөмийн судалгааны лабораторид ажиллаж байсан британийн эрдэмтэн Тим Бернерс-Ли дэлхийн компьютерын сүлжээ байгуулах санаа анх дэвшүүлсэн бүр 1989 онд WWW (World Wide Web) төсөл хэрэгжиж эхлэсэн байна.
Гэвч Тим NeXT компьютер хэрэглэх болсон нэг жилийн дараа л төслийг нарийвчлан боловсруулах ажил эхэлсэн бөгөөд энэ компьютер нь сүлжээний анхны интернэт-сервер, редактор болжээ.
Ингэсний дараа л Бернерс-Лигийн санаа бодит зүйл болох бооломжтой болсон байна. 1991 онд төслийг бүрэн гүйцээн боловсруулж, танилцуулжээ. Чухамхүү тэгэхэд буюу 1991 оны наймдугаар сарын 6-нд анхны интернэт-сервер бий болж, WWW (World Wide Web) хуудасны стандартыг батласан байна.
Өнөөдөр олон зуун сая хүн интернэт хэрэглэж, харин серверийн тоо асар их хэмжээнд хүрч, олширсоор байгаа юм. Одоо Тим Бернерс-Ли өөрийн байгуулсан Дэлхийн сүлжээний консорциумыг (World Wide Web Consortium) тэргүүлж байгаа бөгөөд уг консорциум интернэтийн стандарт боловсруулж, нэвтрүүлдэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ