ТҮЦ машинд төлдөг 1000 төгрөг хувийн компанийн орлого болдог байсан АТГ-ын анхааралд оржээ

Шинэчлэлийн Засгийн газрын ТҮЦ машины иргэдээс авдаг үйлчилгээний 1000 төгрөг нь улсын төсөвт биш харин хувийн компанийн орлого болж байгаа талаар иргэн Б.Энхбаяр АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан байна. Гомдлын дагуу тус газраас шалгаж, үйлчилгээний хөлсийг хувийн компанийн данс руу шилжүүлдэг болохыг нь тогтоон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт албан бичиг илгээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ