Алуурчин хөгшчүүд бүр олуулаа болжээ

Нэгэн цагт Америкийн тулаант киноны бэлгэдлүүд болж явсан Холливудын хуучны оддыг нэгтгэсэн "Expendables" кино ашиг орлогыг хүүлэх шиг болж улмаар цувралаар жил бүр дараалан дэлгэцнээ гарсаар байгаа.
Дараа дараагийн ангиудад нэмэгдэх хуучны оддын тоо ч өссөөр байгаа тул тэр хэрээр энэ киноны үнэ цэнэ үзэгчдийн сонирхох хандлага нэмэгдсээр л байна.
Тэгвэл "Expendables"-ын гуравдугаар анги энэ сарын 15-нд АНУ-д кино театруудаар нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн сюрприз нь Мел Гибсон, Антонио Бандерас, Харрисон Форд, Уэсли Снайпс нар болж нэмэгдсэн байна.
Брюс Уиллис энэ удаагийн ангиас татгалзаж харин 10 гаруй олны танил жүжигчид мөн нэмэгдсэн байна. Барни Росс буюу Сильвестер Сталлоне, Ли Крисмас буюу Жэйсон Стэтхам нарын толгойлсон баг энэ удаад хаана очиж ямар адал явдалтай тулгарахыг удахгүй үзэгчид харах болох нь ээ.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ