Өдрийн ганцхан лааз хийжүүлсэн ундаа ч ой санамжийг муутгадаг

Чихэрлэг амтат ундаа өсвөр насныхны тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөгийг Өмнөд Калифорнийн их сургуулийн шинэ судалгаа харуулжээ. Залуу насандаа нэг өдөрт уусан ганцхан лааз хийжүүлсэн ундаанаас болоод ой санамж, цаашилвал ерөөс суралцах чадвар буурдаг байна.

Цэвэршүүлсэн нүүрс ус, ялангуяа ийм төрлийн ундаанд агуулагддаг нүүрс ус нь бодисын солилцоог алдагдуулж,таргалуулдагийг түрүүнд нь илрүүлсэн юм. Үүнээс гадна, хийжүүлсэн ундаа залуу хүмүүсийг хэтэрхий цухалдуу, ширүүн дориун зантай болгодог байна.

Хийжүүлсэн ундаа тархины үйл ажиллагаанд бас саад учруулж мэдэхийг одоогоор судалгааны дүн харуулжээ.Үнэндээ бол тархи нь маш мэдрэмтгий, гаднын нөлөөнд автамтгай юм. Тиймээстархины үйл ажиллагааг сайжруулах боломжтой бөгөөддэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүд энэ талаар ажиллаж байгаа ажээ.

Анхаарал төвлөрүүлэлт, оюун ухаан, анхаарал, сэтгэн бодох чадварыг сайжруулах талаар өнөөдөр бүрнээ боломжийн зөвлөмж боловсруулаадбайгаа билээ. Тархи хүний биед гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд зүрхний зэрэгцээ амьдралын гол эрхтэн юм. Чихэрлэг амттай ундаа тархнины үйл ажиллагаанд саад хийдэг. Харин тархины үйл ажиллагааг сайжруулах нь хамгийн гол зорилго мөн. Тиймээс ой санамжийг хэвээр хадгалах нь чухал гэж Калифорнийн эрдэмтэд үзэж байна.

Тэд лабораторийн хулгана дээр туршилтаа хийжээ. Чихэрлэг амтат ундааг хоолонд нь оруулснаас хойш нэг сарын дараа хулганууд өгсөн даалгавруудыг муу гүйцэтгэж, тэдний тархины тодорхой хэсэгт үрэвслийн шинж тэмдэг ажиглагдсан байна. Эрдэмтэд хийжүүлсэн ундааны зөвшөөрөгдөх хэмжээний талаар зөвлөмж өгөөгүйг тэмдэглэвэл зохино. Гэвч чухамхүү хийжүүлсэн ундаа нь насанд хүрээгүй хүүхдүүдийн биед сахарыг гол нийлүүлэгч байдгийг тогтоожээ. 10 хүртэлх насны хүүхэд хийжүүлсэн ундаагаар сахарын 16 хувь, тэднээс ахлах насныхан 29 хувийг авдаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ