Монголын танкчид танкийн биатлоны дэлхийн аваргад оролцож буй бичлэг

Танкийн биатлоны дэлхийн аваргын анхны тэмцээн ОХУ-д энэ сарын 4-нд эхэлсэн. Энэхүү тэмцээнд Монгол Улсын зэвсэгт хүчний төлөөлөл болсон танкийн баг оролцож байгаа юм. Тэмцээнд Европ, Ази, Африк, Өмнөд Америкийн 12 орны танкчид оролцож байгаа бөгөөд орон тус бүр гурван үндсэн, нэг бэлтгэл багтайгаар өрсөлдөж байна. Тэмцээн наймдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ