Л.Гансүхт авсан цагдан хорих захирамжийг хэвээр үлдээлээ

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс ихээхэн хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт буруутгагдсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулагдаж байна. Л.Гансүхийг өмгөөлөгчидтэй нь уулзуулахгүй байна гэж Гансүхийн өмгөөлөгчид мэдэгдсэн. Тиймээс энэхүү асуудлаар Нийслэлийн прокурорын газарт ханджээ.

Л.Гансүхийг өмгөөлөгчидтэй нь уулзуулахгүй байх албан бичгийг АТГ-аас ШШГЕГ-т хүргүүлсэн гэж өмгөөлөгч Баасандорж мэдэгдэж байна. Учир нь Г.Гансүх Баасандорж нарыг өмгөөллийн гэрээ байгуулаагүй гэж ийнхүү уулзах боломжгүй гэж албан бичиг гаргасан гэж байна.

Тиймээс энэхүү асуудлаар Нийслэлийн прокурорын газарт хандсан байна. Хуулийн дагуу прокурорын байгууллагаас ажлын 10 хоногт багтаан хариу өгөх учиртай юм байна. Харин прокурорын байгууллагаас хариу өгсний дараа Төв аймгийн хорих ангийн албан хаагчдад хариуцлага тооцох асуудлаар холбогдох газруудад хандана гэдгээ өмгөөлөгч Ц.Баасандорж хэллээ.

Мөн Л.Гансүхийг өмгөөлөгчтэй батлан даалтад гаргах хүсэлтийг лхагва гаригт Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд хэлэлцлээ. Шүүхээс Гансүхэд авсан хоёр сарын цагдан хорих захирамжийг хэвээр үлдээсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ