Путин өрнөдийн гүрнүүдтэй хүнсний дайн зарлалаа

Оросын ерөнхийлөгч Владирмир Путин“ОХУ-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор эдийн засгийн зарим тусгай аргахэмжээ хэрэглэх тухай” зарлигт наймдугаар сарын 6-нд гарын үсэг зурав гэж Кремлийн сайтад мэдээлжээ.
Зарлигийн дагуу, Оросын хуулийн этгээдүүд юмуу бие хүмүүсийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэрт нэгдсэн орнуудаас Орост хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд болон хүнсний бараа оруулахыг нэг жилийн турш хориглосон байна. Бүтээгдэхүүний тодорхой жагсаалт гаргахыг Оросын засгийн газарт даалгажээ.
ОХУ-ын үндэсний эрх ашигийг хамгаалах үүднээс уг зарлигийг зарлигийг гаргасан бөгөөд гарын үсэг зурсан өдрөөс хүчинтэй болж айна.
Оруулахыг хориглосон барааны заримыг оросын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээрорлуулж болно гэж улсын думын төсөв, татварын хорооны нэгдүгээр орлогч дарга Оксана Дмитриева үзэж байна.
Европын барааг Хятадын хямд бүтээгдэхүүнээр орлуулахгүй байхыг Дмитриева бас сэрэмжлүүлээд, энэ нь эх орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тус дэмжлэг үзүүлэхгүй гэжээ. Европын импортын нэг хэсгийг орлож чадах хуучин ЗСБНХУ-ын болон Латин Америкийн орнуудыг чухалчлах нь илүү оновчтой гэж тэр үзэж байна.
Крымд явуулсан санал асуулгын дүнгээр тус хойг болон Севастополь хот Оросын бүрэлдэхүүнд орсны дараа 2014 оны гуравдугаар сард Оросын эсрэг Европын холбооны авсан эхний багц хориг арга хэмжээ хүчин төгөлдөр болсон билээ. Сүүлд нь АНУ, Канад, Австрали, Япон улс Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ