"Now You See Me"-д илбэ, хууралт харуулна

Энэ сард дэлгэцнээ гарах "Now You See Me" кино үзэгчдийн нэлээд хүлээж буй киноны жагсаалтад зүй ёсоор ороод байна. Уг киноны гол дүрийг Jesse Eisenberg, Woody Harrelson, Isla Fisher, Dave Franco нар бүтээжээ. Кинонд гайхалтай илбэ, ховсдолт, хууран мэхлэлтээр мөнгө хийж буй залуусын тухай гарах юм. Киноны найруулагчаар Louis Leterrier (The Transporter найруулагч) ажилласан бөгөөд кинонд мөн Mark Ruffalo, Mйlanie Laurent, Michael Caine, Morgan Freeman гэсэн одод оролцсон байна. Кино ирэх 31-ний өдөр дэлгэцнээ гарна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ