Хятад иргэд хоёр охин хүчиндсэн гэх ташаа мэдээлэл фэйсбүүкээр цацсан иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Наймдугаар сарын 6-ны 11.30 цагийн үед талбайн ойролцоо гурван хятад иргэн хоёр эмэгтэйг хүчиндэж цөөрөмд хаялаа гэх мэдээлэл фэйсбүүкээр цацагдсан. Уг мэдээллийг ............. Мөнхбаяр гэх эрхэм өөрийн фэйсбүүк хуудаст нийтлэн олон нийтийг охид бүсгүйчүүдээ хамгаалахыг уриалан дуудсан юм.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Ташаа мэдээлэл” гэсэн хариулт өглөө.
Мөн олон нийтийн хэрэгслээр худал ташаа мэдээлэл тарааж, иргэдийг айдас сандралд оруулсан уг залууд хуулийн хариуцлага тооцно гэдгээ хэллээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ