Урд хоёр хөлгүй ч сайхан амьдарч буй муурын зулзага

Меркури нэртэй энэ муурын зулзагат эхээс төрөөд дөрөвхөн өдөртэй байхад нь золгүй явдал тохиолджээ. Тэр зүлэг хадагчийн ирэнд өртөж, урд талын хоёр хөлнөөсөө салсан байна.
Түүний эзэд нь муурын зулзагыг амьд үлдээхийн тулд боломжтой бүхнийг хийхийг малын эмчээс хүсчээ. Маш жаахан байсан учир тэр өөрийн шинэ биед тун дажгүй дасан зохицож чадсан бөгөөд эзэд нь ингэхэд түүнд аль байдгаараа тусласан байна. Ингээд ч зогсолгүй Меркури муур сонирхон тэжээдэг хүмүүсийн фэйсбүүк группүүдэд танил болж нэг ёсондоо интернэтийн од болжээ.
Тийнхүү Меркуриюу ч болоогүй юм шигээр амьдарч, үүндээ баярлаж байдаг бололтой. Ингэхээсч өөр аргагүй бизээ!






С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ