Болзошгүй гамшгаас сэрэмжлүүлж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орж, гол усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.
Тухайлбал, малчид, ард иргэд сонор сэрэмжтэй байж баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг орчмын газраар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдах, үерийн аюулын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ