Эротик сэлфинээсээ болж халагдав

Швейцарийн парламентын ажилтан бүсгүй интернэтэд өөрийн эротик сэлфиг тавьсан тул ажлаасаа халагджээ. Тэр гэрэл зургуудыг Берн хотод байрладаг Холбооны парламентын ордон дотор хийсэн аж. Тэнд нарийн бичгээр ажилладаг бүсгүй өөрийн илэн далангуй гэрэл зургуудыг твиттер болон фэйсбүүкт тавьдаг байсан гэнэ.

Хууль батлах байгууллагын ажилтныг 11 мянга гаруй хүн дагасан байжээ.

Халагдсаныхаа дараа тэр бүсгүй нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсуудаа устгажээ. Ажилтнаа халаад Швейцарийн парламент өөрсдийн ажилтнуудыг интернэтэд зөвхөн ёс зүйтэй гэрэл зураг, сэтгэгдэл бичиж байхыг анхааруулсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ