Кэйт Мосс Жастин Биберийг сургаж өгөв

Супермодель Кэйт Мосс болон дуучин Жастин Бибер нарын танилцах үйл явц залуугийн хувьд тун эвгүй өндөрлөсөн байна. Британийн загвар өмсөгч бүсгүй залуу дуучинд биеэ хэрхэн зөв авч явах талаар хичээл заасан гэнэ. Мосс бүсгүй шуугиан таригч залууг толгой түрүүгүй загнасан тул цаадахь нь балмагдаж орхисон аж.
Givenchy брэндийн загвар зохион бүтээгч Рикардо Тишигийн төрсөн өдрийн үдэшлэг дээр олон одод очиж хүндэтгэл үзүүлжээ. Тэнд Кэйт Мосс, Наоми Кэмпбелл зэрэг супермоделиуд харагдсанаас гадна сүүлийн үед хэвлэлийн баатар болоод байгаа Жастин ч очив. Бибер домогт загвар өмсөгч бүсгүйтэй танилцах хүсэлтээ илэрхийлээд, найзуудаасаа өөрийг нь Мосст танилцуулахыг хүсчээ.
Тэр мөчид л галзуу Кэйт дуучин залуутай хатуухан яриа өрнүүлэхээр шийджээ. Тэрбээр түүнд биеэ аятайхан авч явж бай хэмээн номлож гарсан байна. Ийнхүү Бибер Мосстой танилцахаар өөртөө дэндүү итгэл төгс явж очоод ам руугаа алгадуулсан гэнэ дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ