Орос эр нугаснуудтайгаа youtube-ийн од болжээ

Тосгоны нэгэн нугас маллагч гэрийнхээ сүрэг нугаснуудыг дуулгавартайгаар байранд нь оруулж байгааг youtube-д бараг хоёр сая үзэгчид сонирхжээ.
Видео бичлэгт хашаанд хэдэн арван нугас бэлчиж байгаа бөгөөд тэдний эзэн саравчнаас гарч ирэн чанга дуугаар шувууд дохио өгмөгц хуйлран цугларч саравч руу яаралдан гүйцгээнэ. Харамсалтай нь энэ бичлэгийг хаана авсан болоод эзнийг хэн гэдэг нь мэдэгдэхгүй бөгөөд ямартай ч орос хүн гэдэг нь тодорхой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ