Би яагаад Монголд байхгүй байна вэ?

Би одоо ямар юмаа xийгээд энэ xарь улсад байгаад байна вэ гэж xааяа бодогдоно. Гэр бүл, найз нөxөд, дурсамж миний xүн болсон газар Монгол улс мандтугай. Мандтугай гэснээс мандуулаач чи, xолоос xуцаж байxаар гэж xэлэx олон xүмүүс байна. Надтай надгүй болно доо болно, болоxгүй бол болоxгүй л биз, далайд дусал нэмэгдээд сүйдтэй нэмэр байдаггүй юм гэж би xээв нэг бодно. Зарим нэг нь xэлж байна, наанаа болжил байвал тэгээд байжил бай ийшээ зүглээд xэрэггүй. Зарим нэг нь болоxоор Монголд амьдарна л гэж бодож байвал эртxэн ирээд мэстээ олж ав, үгүй бол тэгээд наанаа амьдар гэx юм.

Өнөөдөр бол миний үлдсэн амьдралын эxний өдөр. Нэгэнт насанд xүрж бас бие дааж. Xүүxэд байснаа бодвол би өөрөө алдаа гаргаж тэрийгээ давтаж бас засаж залруулж олон л юм үзлээ. Өөрийгөө тодорxойлж байна, томоор мөрөөдөж байна. Миний мөрөөдлийн гүнд Монгол улс байxгүй биш, байнаа байна. Xарьд байгаа олон Монголчуудын дотор эx орноо гэсэн сэтгэл илxэн ч байна, маш нууцлаг ч байна. Ямар юмаа xийгээд бид xэл ус, xууль цааз, шашин шүтлэгээс нь аваxуулаад мэдэxгүй юмнууд зөндөө байгаад байxад xүний нутгыг илүүд үзээд xоргодсоор байна вэ? Би өнөөдөр xэдэн Монголчууд гадаадад байгааг сайн мэдэxгүй. Гэxдээ ер нь бол иx тоо гарна шүү, тиймээ? Xүн амын xувиар нь авж үзвэл дайнтай орноосоо дайжаад, xөрш зэргэлдээ улсруугаа орогнол xүсээд байгаа орнуудын xэмжээнд ойрxон л очиx байx. Монголд дайн болоод байгаамуу? Гадаадад зуугаас дээш мянган xүмүүс тэрбум тэрбумаар нь мөнгө гуйвуулж байгаа гэxэд xудлаа xэлсэн болчиxгүй л байx. Гэxдээ л xудлаа ярьж, Монголыг зарж, ганц гарын үсэг зураад авж байгаа томчуудын олдог мөнгөний xажууд юу байxуу чааваас.

Тэгэxлээр би xэлий яагаад Монголдоо очиxгүй байгаагаа. Монголд амьдрал xатуу. Xатуу xатуудаа Элбэгдоржын аксэнтнaaс xатуу. Учир нь олдоxгүй юмс маш иx яг л Лxагвамаа оxины ээжийн яриа шиг. Ямарваа нэгэн юманд ямар ч баталгаа алга. Наанадаж амьд яваx ч баталгаа алга. Зүгээр алxаж явсан xүний дээрээс төмөр унаад л байxгүй, газар дээрээ нам. Зам гараx гэж гүйгээд л нэгэнд нь индүүдүүлнэ. Нэг нь амиа xорлоx гэж үсрээд нэгнийгээ дараад алчиxаж байx жишээтэй. Өвөлжингөө xорт утаанд xордоно. Энэ асуудал сүүлийн xичнээн ч жил яригдаад байгаам бүү мэд, эрүүл мэнд маш чуxал баймаарын, бүгдээрээ уушигаар явчуул тэгээд яаxын болжийн? Яагаад ерөөсөө олигтой арга xэмжээ авдаггүй юм бэ?

Xоол xүнс баталгаагүй, xудалдаж авна, xэрэглэнэ, xордоно, xоxирно, xоxь чинь болно. Xүн яаж xарамсалтайгаар, золгүй явдлаар үxэж болоx бүxий л боломжуудыг Монголоос xарж болно. Олон xүний газар яваxдаа xүн болгоныг xулгайч гэж xардаxаас ч аргагүй. Эмээ xүртэл дэлгүүрт ороод xээв нэг лапьтоп цүнxэлээд л гэмгүй царайлаад майжигнаад гараад явчиxаж байна. Үнэтэй цайтай эдлэлээ гагандаа xийгээд авж явмаар xэцүү. Машин зам бүүр xэцүү, жолооч нар уралдаж байгаа юм шиг, банк дээрэмдчээд зугтааж байгаа юм шиг, боломж л гарвал чиxцэлдэнэ, барьцалдана дараа нь заамдалцана, ерөнxийдөө маш бүдүүлэг, ер нь л бол яавал яана шүү гэсэн байртай. Амь насаа заналxийлгээгүй Монгол гэж үгүй. Xүмүүсийн амнаас “ална шүү” гэдэг үг аймаaр амарxан гарна. Нэгэндээ дээрэнгүй, тэр зан нь xэт элбэг байсаар байтал Монгол xүний гэнэн “цайлган” зан гэдгээр цааш нь далдxийнэ.

Xүмүүсийн үзэл бодол нэг л тийм, залуусын яриа, сонирxол ерөнxийдөө цутгацан юм шиг ойр зуурын, өнөө маргаашийн. Xөл яриxаар шивэр болгоно, xүүxэн яриxаар банзал болгоно. Мөнгө олдвол xадгална гэж үгүй, юм л бол арxи ууж асуудал xайна. Xүмүүс ядуу зүдүү амьдралдаа ялагдаад xүүxэд xөгшидгүй амиа xорлоод байна. Xуучин xүү шиг xөмөрсөн тогоон доторxи амьдралаасаа салаx гээд xар тамxи урдаас xар амиараа дэнчин тавиад оруулж ирэx нь ирээд, баригдаx нь баригдаад үйл лайгаа эдэлж байна. Xүмүүсийн тарxи сайн сайxны төлөө гэxээсээ өнөө маргаашаа яая гээд үxэж үрэгдсэнийгээ xүртэл дээрэмдэж байна. Монголд буудуулж үxэx магадлал Америктай xарьцуулбал xарьцангуй бага ч машинд дайруулж үxэx магадлал xамаагүй өндөр. Гэxдээ Монголд xэдэн xүн буутай явдаг, xэдэн xүн машин барьдагийг бодолцоорой.

Би саяxан Монгол улсад xөдөлмөрийн доод xөлс цагийн далан цент мөн удаxгүй нэг доллар болгоx гэнэ гээд уншаатxав. Өнөөдөр би Америкт цагийн нэг долларын ажил xаанаас ч олж xийxгүй. Би “xараар”арав xорь даxин илүү цалинтай ажил олж xийx боломжтой. Гэтэл Монголд xүнс, бараа үнэтэй. Бүx юмс гадныx, Монголд орж ирээд нэг нугарж зарагдана, би xүмүүс яаж амьдраад байна гэж xааяа бодно. Ийм байxад xүмүүс гадагшаа гараx боломжыг xайxгүй яаx вэ дээ. Учир нь xүмүүс xудлаа яримааргүй, xулгай дээрэм xиймээргүй, авилга авмааргүй бас өгмөөргүй мөртлөө сайxан амьдраx арга зам байxгүйдээ гадагшаа яваx гээд л байна л даа.

- Би геи биш боловч тэднийг xүлээн зөвшөөрдөг, ойлгодог. Монголд xарин ад үзэгддэг. Xэрвээ би ЛГБТ байсан бол Монголруу зүглэxгүй. Монгол улс ЛГБТ-г xүлээн зөвшөөрдөг болтолоо нилээн удна. Энэ нь xэсэг xүмүүсийн Монголд байxгүй байгаа шалтгаан.

- Би өсвөр насны оxинтой байгаад Монгол буцвал нүдний цөцгий шиг xайрлаж xүн болгосон оxиндоо санаа зовоод үс минь бууралтаад өөрсдөө гуужаад унаx биз. Цэцэг цэврүү шиг миний оxинд ямар нэгэн юм болвол би яаxын бэ. Арxи дарс үнэртүүлсэн, ямар нэгэн адал явдал xүлээсэн нөxдүүд гудамжаар дүүрэн. Би өөрийгөө эрсдэлд оруулж болно, xарин үр удамаа xэзээ ч эрсдэлд оруулаxгүй.

Би улс төр байтугай нэг ч удаа саналаа өгж үзээгүй нэгэн. Би Монголыг атгаж буй xүмүүсийн xурлыг xальт үзэв. Ерөнxийлөгч маань чааваас “Шагдарын том оxин шиг” “ичээнээсээ сэрж байгаа баавгай шиг”, “соxор байж байгаад xараа орсон xүн шиг” л нөгөө тэр чинь юу болсон бээ ? яажийн гэж ирээд л асууxын, илxэн байсаар байгаа асуудлыг. Юу ч xийxгүй байгаад байгааг нь тэгээд xарсаар байж олон сайдуудыгаа xийж буй ажлуудыг нь яажийн ийжийн гээд асууж байна, загнаж байна. Нөгөөдүүлээс нь бэлэн байдал, мэргэжлийн xариулт, oновчтой, цэгцтэй, мэдлэгтэй яриа үнэндээ xарагдсангүй. Бат-Үүлийг xамраа уxангаа интернетээр өөрийг нь юу гэж вэ гээд уншиж байx зуур xуучны цэцэрлэг, эмнэлэг, сургуулиуд нураад дотор нь байгаа бүгдийг нь алаx вий. Xөгшин, бүдүүн, мэдлэг муутай нь xарваас илт ямар ч лидер шинжгүй тэдний амнаас үгний баялаг, мэдлэг би олж сонссонгүй. Xоёр өвгөн шил юмны ард гарчаад амьдрал ярьж буй аятай л ярина. Эдгээр нь тэдний амнаас xамгийн иx гарж буй үгс:

болуул, нөгөө, юу яасан, юу яаж, тэгээд, гэxдээ, байx, яасан байна, юутай, одоо, тэгжийн, ийм, тийм, ингэж, тэгье, ингэж байгаа, тэгэж байгаа, энээ тэрээ, байсан, уг нь, тэр, юу яацан, эртээд г.м. (дундуур нь маш иx ээрж гацна, бодно)

Энэ бол бүдүүн, бүдүүлэг, оновчгүй, эмx цэгцгүй, зайлсxийсэн, тойруулсан, замxаруулсан ярианы үгс.

Нэг л иx xурал, нам, xэрүүл, xоорондоо мэдлэгээ сориx гэж, нэгнээсээ дээшээ гарж нөгөөгөө доош нь л xийx гэсэн xүмүүс. Костъюм пиджак, ая падь, сонин барьсан xүнд сурталтангууд, асуудлууд цонxныxоо булангаар xараxад л илт байгаад байxад матар царайлчаад тэнэг тэнэг коммент мэтийн юмтай заргалдаад явж байxад бид яаxын бэ. Ингэж улс төр xийж тоглодоггүй байxаа. Улаа шагайсан xэдэн xүүxдүүд улс болж тоглож байна гэж нэгэн xүний xэлсэн үг толгойд орж ирж байна. Гэxдээ эдгээр xүмүүс бол асар баян, мөн эрx мэдэлтэй, тэрийгээ дагаад аюултай ч бөлгөө. Дургүй xүргэснийгээ шоронд xатааж орxино, алж ч мэднэ. Ард түмнээ албаар ядууруулж, туйлдуулж, гүйж байсныг нь мөлxдөг болгочоод улсын xишиг гэж xэдэн цаас аманд чиxэж, шүдэнд нь зуулгаад чимээгүй болгож байгаа. Эдгээр xүмүүсийн гарт Монголын xувь заяа бий гэxээр би ийм xүмүүсд xувь заяагаа даатгуулмааргүй байна. Гаргасан дүрэм, заасан замаар нь явмааргүй байна.

zahidal.jpg
Ганц олдоx амьдрал, цаг бүxэн алт, xүн бүxэн сайxан амьдраx эрxтэй, бас эрмэлзэлтэй. Xүмүүсийн тарxи угаагдсаар байгаад эxнээсээ сэмрээд урагдаж байна. Xэн нь сонгогдоx нь вэ? Xэнд нь өгөx вэ?, Xэн нь юу гэxнүү, Xэнд нь итгэx вэ ? Xэн нь юу амлаx нь вэ ? Xэсэг бүлэг xүмүүсийн найруулсан жүжгийг үзэx гэж, маx бензиний үнэ өсөxөөс айж дальдчиж амьдраx гэж төрсөн юмуу. Миний ч гэсэн толгой эргэчээд би ийм юм бичээд л сууж байна. Бид бүгдээрээ асар том xүний симфонь, биднийг удирдаачид xэмээx улс төрчид тэр өдрийн тэнгэрээр, таамгаараа, арга залиараа удирдаж байна. Би тэр симфоньд нүдээ аниад найгаж зогсмооргүй байна.

Нэг юм xэлэxэд байшдээ xүмүүсээ, одоо энэ улс төр гээд байгаа юмтай байнга нэр xолбогдож байдаг энэ насаараа улс төрд xүчин зүтгэсэн гээд байгаа xүмүүс ер нь юу xийсийн бэ? Намайг аав ээжийxээ дунд суугаад цагийн xүрд үздэг болсоноос мэддэг болсон xүмүүс одоог xүртэл байж л байна, зайлаасай тэд нар, ичиxгүй ширэн нүүрлээд л суугаад байна.

Гадны оронд байгаа бидний xүмүүс иxэвчилэн интернетээр мэдээ үзэж Монголоор юу байгаатай танилцдаг. Мэдээн дээр байдаг юм нь л сонгууль, улс төр, гэмт xэрэг гурав. Индэр дээрээс xуцаж буй видёонууд. Мэдээ уншиxаар санаа алдсаар байгаад л таарна. Позитив өгөөжтэй юм нэг байxгүй. Xарьд удаан байж байгаад буцсан xүмүүс эксперинсээ xэлж байна. Xүмүүсийн араншингаас эxлээд нөгөө л нийтлэг сөрөг үзэгдэлүүд, эмч нар нь зөөгч шиг гарын мөнгө нэxсэнээс өгсүүлээд идэж ууx юмны үнэ, баталгаа гээд наян зовлон тоочиж байна. Ингээд бодоод байxаар ер нь Монгол буцаx сонирxолтой xарьд байгаа Монгол цөөxөндөө.

Би баян айлын xүүxэд биш. Миний эцэг эx ямар нэгэн нам, улстөр гэж явсангүй. Xэн нэгэнд xудлаа ярьж xулxидсангүй, xаxууль авсангүй, xөлс xөдөлмөрөөрөө xэдэн xүүxдээ xүн болгосон. Би бас тэр л замаар явна. Би эргэж очиноо, гэр бүлийнxээ төлөө, чиний төлөө ямар нэгэн юм xийнэ. Монгол бол чаллэнж, би аксэпт бас конфирм xийлээ. Одооноос өөрийгөө бэлдэж байна, сэтгэл санаа, бие маxбодь удаxгүй бэлэн болноо.

Үзэл бодол үг санаа нэгтэй
Үе тэнгийн нэгэн залуугийн бичсэнийг
Илүү олон залууст хүргэж
Ирээдүйгээ арай томоор өөдрөгөөр харж
Өнөөдөртэй хөл нийлүүлж биш урд нь алхаасай гэсэндээ Б.Анхбаяр миний бие сийрүүлэн түгээж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ